Эссэ, rap зургийн уралдааныг дүгнэв
2011.02.11

Эссэ, rap зургийн уралдааныг дүгнэв

Дархан -Уул аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн, УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатарын санаачилсан "Сүхбаатар хөгжил сангаас эрхлэн "Үндэсний удирдагч Д.Сүхбаатарыг хэн сайн мэдэх вэ" эссэ зохион бичлэг, гар зургийн уралдааны дүн гарч шагнал гардуулав.

Уралдаанд гурван ангилалд нийт 120 сурагч оролцсоноос 10-11 дүгээр ангийн сурагчдаас "Жигүүр" цогцолборын 11в ангийн сурагч Б.Гантөмөр, 15 дугаар сургуулийн 11а ангийн Б.Өлзийбаяр, 19 дүгээр сургуулийн Б.Чинзориг нар эхний байр эзлэв. 7- 9 дүгээр ангийнхнаас 22 дугаар сургуулийн  О.Тулга, 16 дугаар сургуулийн Ч.Батболд, Оюуны ирээдүй цогцолборын Л.Номин, 1-6 дугаар ангийнхнаас 15 дугаар сургуулийн 5г ангийн Д.Мичидмаа, мөн сургуулийн 56 ангийн Б.Эрдэнэбилэг, Оюуны ирээдүй цогцолборын 5в ангийн сурагч Г.Мөнхшүр нар эхний байр эзэлж тус сангийн өргөмжлөл мөнгөн шагнал хүртэв.

 

үхбаатар хөгжил сан"гийн захирал Ж.Дарханбаяр:

-Бид энэхүү уралдааныг сургуулийн сурагчдыг эх түүхээ сайн мэдэж эх орноороо бахархах үзэлтэй болгон хүмүүжүүлэхийг зорьж зохион байгууллаа. Хүүхдүүд маань их идэвхтэй оролцож, өөр өөрсдийн бодол санаагаа чөлөөтэй илэрхийлж авьяас чадвараа хөгжүүлж мэдлэгээ тэлж оролцсонд баяртай байна. Уралдаанд хүүхдүүдийн ирүүлсэн бүтээлээр ном болгон эмхэтгэж гаргах бодолтой байгаа гэв.

 

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.