2012.03.23
Канадууд Монголыг судалжээ
Ази Судлалын Нийгэмлэгийн жил тутмын хурал энэ жил Торонто хотын төв дэх Шератон зочид буудалд 3 сарын 15-19 – ний өдрүүдэд амжилттай болж өнгөрлөө. Хурлын нэгээхэн хэсэг нь Монгол судлалд зориулагдсан юм. 3 сарын 16-ны өдөр Америкийн Монгол Судлалын Төв 10 дахь удаагийнхаа уламжлалт хурлыг хийсэн бөгөөд түүнчлэн тус байгууллага 10 жилийнхээ ойг тэмдэглэв.Хурлыг нээж АМСТ-ийн Ерөнхийлөгч, Смитсонианы хүрээлэнгийн Арктик Судлалын төвийн захирал, доктор Б.Фитцхью үг хэллээ.
Түүний дараа тус төвийн захирал, доктор Ч.Крюзкопф АМСТ-ийн үйл ажиллагааг танилцуулан ярив.

Дараа нь Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яамны Хоёрдугаар нарийн бичгийн дарга А.Ананд Элчин сайд Х.Бэхбатын мэндчилгээг уламжилж тус байгууллагын 10 жилийн ой тохиож байгаад баяр хүргэхийн зэрэгцээ Монгол Улсын Засгийн газраас “Монгол судлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр” батлагдсан болохыг судлаач эрдэмтдэд танилцууллаа.
АМСТ-ийн хурлын үеэр Монгол Соёлын Төвийн Удирдах зөвлөлийн гишүүн С.Энхцэцэг төвөө танилцуулж АНУ дахь Монгол соёлын төв, Торонто хотын монголчуудын холбоо, Торонто хотын Хазара Монголчуудын нийгэмлэгтэй хамтран урлагийн тоглолт, хүлээн авалт зохион байгуулав.
Дээр нэр дурдагдсан хүмүүсээс гадна тус хуралд Монгол Улсаас Канад Улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх Д.Ганболд, Монгол Соёлын Төвийн тэргүүн М.Саруул-Эрдэнэ, Удирдах зөвлөлийн гишүүн Н.Ундрам, Торонто хотын монголчуудын холбооны дарга Ю.Оюунхишиг, дэд дарга Г.Содномдорж, гишүүн Ц.Цогбаяр, Монгол нийгэмлэгийн Ерөнхийлөгч А.Кэмпи, гүйцэтгэх захирал С.Дрост, Конгрессийн Номын Сангийн монгол-төвд номын эрхлэгч С.Мэйнхэйт, Торонто хотын Хазара нийгэмлэгийн тэргүүн Ж.Чангези, Монреаль хотын Монголчуудын холбооны төлөөлөгч Баярсайхан зэрэг нийт 80 орчим хүн оролцлоо.3 сарын 17-ны өдөр Монгол нийгэмлэгийн хуралдаан болов.
“Монгол нийгэмлэг” өнгөрсөн жилийнхээ үйл ажиллагаа, санхүүгийн байдал, шинэ гишүүдээ танилцуулсан бөгөөд Монгол Улсаас Канад Улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх Д.Ганболд Монгол-Канадын харилцааны тухай гол илтгэлийг тавив.
Хурлын үйл ажиллагаа Торонтогийн их сургуульд үргэлжлэн Э.Нэфийн бүтээсэн Монгол уул уурхайн тухай баримт киног үзүүлж, дугуй ширээний ярилцлага хийв. Ярилцлагад Хойт Америк Монголын Бизнесийн Зөвлөлийн тэргүүн С.Саундерс, доктор А.Кэмпи, Торонтогийн Их Сургуулийн профессор Ж.Пуртл нар оролцож Монголын уул уурхай, байгаль орчин, боловсролын талаар саналаа илэрхийлэв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.