Шинжлэх ухаан, технологийн салбарын семинар боллно
2012.03.15

Шинжлэх ухаан, технологийн салбарын семинар боллно

Өнөөдөр яамдын шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөлийн чадавхийг бэхжүүлэх семинар болно.
Тус семинарын зорилго нь шинжлэх ухаан, технологи, инновацийн бодлого, зохицуулалтын талаар мэдээлэл өгөх, төслийн захиалагч, гүйцэтгэгч, санхүүжүүлэгч нарын үүрэг, хариуцлагыг сайжруулах зорилготой ажээ. Хурлыг нээж  Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд бөгөөд Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлийн орлогч дарга Ё.Отгонбаяр үг хэлнэ.

Семинарт Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга Т. Сувдмаа, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Шинжлэх ухаан, технологийн газрын дарга Ө.Сүхбаатар Шинжлэх ухаан, технологийн сангийн захирал Т.Ган-Эрдэнэ, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Шинжлэх ухаан, технологийн газрын мэргэжилтэн Д.Одгэрэл, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны СТБГ-ын шинжлэх ухаан, технологи, нэвтрүүлэх үйлчилгээний бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн У.Сауле нар илтгэл тавих ажээ.
Эх сурвалж
Боловсрол соёл шинжлэх ухааны яам
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.