Х.Баттулга гишүүн театрын зураачаар ажиллана
2012.02.27

Х.Баттулга гишүүн театрын зураачаар ажиллана

УИХ-ын гишүүн, ЗТБХБ-ын сайд асан Х.Баттулгын унаган мэргэжил нь театрын зураач, олдмол мэргэжил нь самбо бөх билээ. Дүрслэх урлагийн дунд сургууль төгссөн тэрбээр ажлын гараагаа УДЭТ-ын тайзны зураачаар эхэлсэн ч төдөлгүй бизнест орсноор мэргэжлээ бараг мартсан гэхэд хилсдэхгүй.

Самбо бөхийн хувьд оргил амжилт болох Дэлхийн аварга цолд хүрээд орхисон.Түүнээс хойш бизнест амжилт гаргахын зэрэгцээ улс төрд ч хүч сорьсоор УИХ-ын гишүүний сэнтийд суусныг бүгд мэднэ. Х.Баттулга гишүүн С.Цогтсайханы “Хонхны дуу” бүтээлээр МУГЖ, Төрийн шагналт Д.Сосорбарамын найруулах ардчиллын сэдэвт түүхэн жүжгийн тайзны зураачаар ажиллах гэрээ хийжээ. “Хорь гаруй жил томхон бүтээл хийгээгүй ч авьяас бөхдөггүй тул түүнийг сонгосон” хэмээн нэрт жүжигчин ярив.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.