Авилгын эсрэг хичээл заана
Сурагчдид
2012.02.09

Авилгын эсрэг хичээл заана

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад "Иргэний боловсрол" хичээлээр дамжуулан авилгын эсрэг боловсрол олгохоор болжээ. Үүнтэй холбогдуулан "Авилгын эсрэг боловсрол" сэдэвт багшийн гарын авлагыг АНУ-ын Азийн сантай хамтран гаргасан байна. Гарын авлагыг 2012-2013 оны хичээлийн жилээс эхлэн зарим сургуулийн сургалтад хэрэглэнэ. Туршилтын хичээлийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны дэмжлэгтэйгээр нийслэлийн Боловсролын газартай хамтран зохион байгуулсан. Энэхүү хичээлд Их Британийн Элчин сайд өөрийн биеэр оролцож, туршилтын хичээлд хамрагдаж буй ерөнхий боловсролын сургуулийн түүх, нийгмийн ухааны багш нартай уулзсан юм. Авилгатай тэмцэх газраас хүүхэд, өсвөр, залуу үеийнхэнд шударга ёсны үзлийг төлөвшүүлэх чиглэлээр шат дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлсээр байна.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.