Өсвөр насны 70 сая хүүхэд сургуульд суралцаж чадахгүй байна
Зэвсэгт мөргөлдөөний улмаас дэлхийн 28 сая орчим хүүхэд боловсрол эзэмшиж чадахгүй байгаа тухай НҮБ-ын Хүүхдийн сангийн илтгэлд дурджээ.
Үүнээс гадна хүүхдүүд сургууль дээрээ хүчирхийллийн золиос болж халдлагад өртөх нь олонтаа байна гэж тайланд дурдсан байна. Хоёрдугаар сарын 26-нд «Өсвөр нас бол боломж олгодог нас» гэдэг нэртэй ЮНИСЕФ-ийн илтгэл нийтлэгдсэн билээ.
Уг илтгэлд манай гарагийн нийт хүн амын 1,2 тэрбумыг эзэлдэг 10-19 насны өсвөр насныханд хөрөнгө оруулах нь ядуурал болон олонтаа байна гэж тайланд дурдсан байна. Хоёрдугаар сарын 26-нд «Өсвөр нас бол боломж олгодог нас» гэдэг нэртэй ЮНИСЕФ-ийн илтгэл нийтлэгдсэн билээ. Уг илтгэлд манай гарагийн нийт хүн амын 1,2 тэрбумыг эзэлдэг 10-19 насны өсвөр насныханд хөрөнгf оруулах нь ядуурал болон тэгш бус байдлыг таслан зогсоох гол хөшүүрэг болох тухай дурджээ.
Сүүлийн 20 жилийн хугацаанд идэвхтэй хөрөнгө оруулснаар 10 нас хүртэлх хүүхдүүдийн орчин нөхцөлийг сайжруулахад амжилт олсон байна. Тухайлбал, хүүхдийн нас баралт 33 хувиар буурч, өдгөө сая сая хүүхэд илүү аюулгүй ундны ус болон амин чухал эм хэрэгслээр хангагдаж байгаа юм. Харин нөгөө талаар өсвөр насныхны хувьд амин чухалд тооцогддог салбарт дорвитой амжилт гараагүй байна. Дээрх илтгэлд дурдсанаар, өсвөр насны 70 сая гаруй хүүхэд сургуульд суралцаж чадахгүй байгаа бөгөөд дэлхий даяар хөвгүүдээс цөөн тооны охид дунд сургуульд сурч байгаа ажээ.
Илтгэл бичигчид өсвөр үеийнхний орчин нөхцөл болон тэдний эрхийг хэрхэн хамгаалж байгааг гүнзгий мэдрэхийн тулд мэдээлэл цуглуулах, боловсролд нь хөрөнгө оруулах болон мэргэжлээ сонгоход нь туслахад онцгой анхаарал хандуулж байна.