Д.Оюунхорол тойргийнхондоо гэр цэцэрлэг өглөө
2010.03.03

Д.Оюунхорол тойргийнхондоо гэр цэцэрлэг өглөө

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол Завхан аймгийн иргэдтэй уулзалт хийж, тулгамдаж буй нийгэм, эдийн засгийн асуудлаар мэдээлэл хийлээ. Хүний хөгжлийн сангийн тухай, Ашигт малтмалын тухай, Нийгмийн халамжийн тухай хуулийн талаархи иргэдийн асуултад хариулт өгчээ. Мөн аймгийн удирдлага, албан байгууллагын дарга, эрхлэгчидтэй уулзаж байгалийн гамшиг, эрсдэлийг хэрхэн даван  туулах, зудны дараах нөхцөл байдалтай малчид иргэдийнхээ амьжиргааг хэрхэн хамгаалах талаар ярилцсан байна. Тэрээр малгүй болсон өрх, иргэдийн талаархи бодит суурь судалгааг гарган УИХ-ын гишүүдтэй бүхийл талаар хамтран ажиллахыг зөвлөлөө. Тэрээр Алдархаан, Отгон, Яруу, Их-Уул суманд 26.5 сая төгрөгийн иж бүрдэл бүхий “гэр цэцэрлэг”-ийг хүлээлгэн өгөв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.