Сургууль, цэцэрлэгийн хичээлээ нээхэд бэлэн
2009.08.11

Сургууль, цэцэрлэгийн хичээлээ нээхэд бэлэн

Сургууль цэцэрлэгийн хүүхдүүд хичээлдээ орох цаг дөхөж байна. Хүүхдүүд будаг нь үнэртсэн тохилог сургуульдаа орохоор дэвтэр номоо бэлтгэж, хичээлийн шинэ жилийн баяраар өмсөх хувцсаа авахаар хөл нь газар хүрэхгүй баярлаж яваа. Гэвч сургууль, цэцэрлэгийн засварын ажил хэр явагдаж байгаа бол.Энэ талаар нийслэлийн Боловсролын газрын мэргэжилтэн Э.Баярмагнайгаас тодрууллаа
-Сургууль, цэцэрлэгийн засварын ажил ид дундаа явж байна. Засвар хийхээр тендерт шалгарсан компаниудын зарим нь ажлаа дуусгаад захиалагч байгууллагад нь хүлээлгэн өгч байгаа бол заримынх нь ажил ид өрнөж байна. Ямар ч байсан энэ сарын 25-ны өдөр гэхэд бүх сургуулийн засварын ажил дуусчих байх.

-Засварын ажлаа эхлээгүй сургууль, цэцэрлэг байгаа юу?

-Бараг байхгүй .Багануур дүүргийн цэцэрлэгийг энэ жил засварлах ёстой байсан ч амжсангүй. Учир нь засвар хийх хөрөнгө нь Японы "өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд хийгдэх байсан юм. Гэвч хөрөнгө нь орж ирээгүй.

-Өвөлжилтийн бэлтгэл ажил хэр байгаа вэ?

-Өвөлжилтийн засвар хийгдэж байгаа. Энэ тал дээр санаа зовох асуудал байхгүй.

-Нийслэлийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн дээр өвөлжилтийн бэлтгэл ажил хангалтгүй байна гэж яригдаж байсан?

-Зарим нэг сургууль дээр уурын зуухны шинэчлэлтийн асуудал бий. Гэхдэ ирэх сарын 15-ны өдөр гэхэд энэ асуудал шийдэгдчих байх гэлээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.