Монголын Үндэсний Боловсрол суваг телевиз ЕБС-ийн албан ёсны хичээлийг заахаар боллоо
2009.11.06

Монголын Үндэсний Боловсрол суваг телевиз ЕБС-ийн албан ёсны хичээлийг заахаар боллоо

“А” хүрээний гахайн томууны вирүсын тархалт улам нэмэгдэж байгаатай холбоотойгоор улсын хэмжээнд 14 хоног өндөржүүлсэн бэлэн байдал зарласан бөгөөд үүнтэй холбоотойгоор зарим нэгэн үйлчилгээний байгууллага, сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг хаагаад байгаа билээ.


Тэр дундаа сурагчдын амралтыг хойшлуулж, сургуулиудын үйл ажиллагааг хаасантай холбоотойгоор энэ хугацааны хичээлийг телевизээр явуулах шийдвэрийг Засгийн газар гаргаад байна.

Энэ шийдвэрийн дагуу БСШУЯ-ны зүгээс Монголын Үндэсний Боловсрол суваг телевизтэй хамтран, улс орон даяар нэгдсэн теле хичээлийг явуулахаар болжээ. Онц байдал зарласан 14 хоногийн хугацаанд буюу ирэх даваа гарагаас эхлэн 2009/11/9-2009/11/18-нийг хүртэл улсын хэмжээний шилэгдмэл сайн багш нарын бүрэлдэхүүнтэйгээр, иж бүрэн теле хичээлийн хөтөлбөрийг Боловсрол суваг телевиз боловсруулж байна.

Нийт 9 төрлийн 74 удаагийн теле хичээлийг тус телевиз бэлтгэн цацахын зэрэгцээ, бэлтгэсэн хичээлүүдийг бусад телевизүүдээр ч бас давхар дамжуулах юм байна. Хичээлийн хувьд танхимд явуулдаг хичээлийн агуулга нь ижил боловч хэлбэр хийцийн хувьд өвөрмөц, сонирхолтой байх шийдлийг олж, шинэлэг байх зарчмыг баримтална гэдгээ уг телевизийнхэн хэлж байна.

Боловсрол суваг телевизийн хувьд алсын зайн сургалт, теле хичээл /гадаад хэлний болон бусад.../ бэлтгэдэг хангалттай туршлагатай бөгөөд дээрхи хичээлүүд нь хэдийнээ байнгын тогтмол үзэгчтэй болж чадсан юм. Гэхдээ энэ удаагийн хичээлийн онцлог нь уг телевизийн зүгээс тогтмол бэлтгэн явуулдаг байсан шиг хичээлийн нэмэлт хэлбэртэй биш бөгөөд улсын хэмжээнд албан ёсны, заавал үзэх ёстой хичээлийн тоонд орж байна. Тиймээс ямар хуваариар, ямар хичээлийг, хэдийд явуулах вэ гэдэг нарийн цагийн хуваарийг уг сонины арын нүүр болон бусад хэвлэл мэдээллийн байгууллагуудаар нийтэд цаг тухайд нь мэдээлж байх юм. Харин сурагчдын хувьд товлосон цагт хичээлээ үзэж, сайн суралцах л үлдэж байна. Учир нь сургуулиуд эргэн нээгдэж, үйл ажиллагаа хэвийн болсон тэр үед багш нар теле хичээлийн дагуу асуулга шалгалт явуулж, сурагчдад дүн тавих юм байна.

ДАВАА гариг

09:00 Боловсрол телевизийн өглөөний хөтөлбөр
10:00 1-р ангийн Монгол хэлний хичээл /Сэдэв: хэл яриаг хөгжүүлэх. Багш: Ч.Дэлгэрмаа - 73 дугаар сургууль, Б.Болорсайхан - 93 дугаар сургуулийн багш/
10:30 Завсарлагааны цаг
10:35 2-р ангийн Монгол хэлний хичээл / 12 жил /, /Сэдэв: Ы, ИЙ-г зөв бичих тухай. Багш: Б.Баярмаа - "Ирээдүй", Ц.Алимаа - "Ирээдүй" цогцолбор сургуулийн багш/
11:05 Завсарлагааны цаг
11:15 2-р ангийн Монгол хэлний хичээл / 11 жил /, /Сэдэв: Балархай эгшгийн дүрэм. Багш: Т.Должинсүрэн - "Эрдмийн ундраа" цогцолбор, Т.Мөнхзул - 71 дүгээр сургуулийн багш/
11:45 Завсарлагааны цаг
11:50 7-р ангийн Монгол хэлний хичээл /шилж /, /Сэдэв: Өгүүлбэрийн задлал, Багш: Ц.Уранбилэг - 15 дугаар сургуулийн багш/
12:20 "4 өнгө" цаг агаарын мэдээ
12:30 7-р ангийн Монгол хэлний хичээл /сэдэв: Эхийн задлал. Багш: Д.Алтанцог - 13 дугаар сургуулийн багш/
13:00 Завсарлагааны цаг
13:10 8-р ангийн Монгол хэлний хичээл /Сэдэв: Өгүүлбэрийн задлал. Багш: Д.Туяа - 8 дугаар сургуулийн багш/
13:40 Завсарлагааны цаг /хүүхэлдэйн кино, клип/
14:10 9-р ангийн Монгол хэлний хичээл /сэдэв: Өгүүлбэрийн задлал. Заах багш: Б.Цасанчимэг, 33 дугаар сургуулийн багш/
14:40 Завсарлагааны цаг
14:45 3-р ангийн Монгол хэлний хичээл /Сэдэв: Захирах анхааруулах өгүүлбэр. Багш: Ж.Наранзул - 47 дугаар сургууль, Ж.Цоггэрэл - 20 дугаар сургуулийн багш/
15:15 Завсарлагааны цаг
15:25 4-р ангийн Монгол хэлний хичээл /Сэдэв: Эхийн хувиргал. Багш: Н.Мөнхтуяа - 24 дүгээр сургууль, Б.Тамирмаа, 9 дүгээр сургуулийн багш/
15:55 Завсарлагааны цаг
16:00 5-р ангийн Монгол хэлний хичээл /Сэдэв: Эхийн хувиргал. Багш: Д.Батцэцэг - 33 дугаар сургууль, Ц.Шархүү - 18 дугаар сургуулийн багш/
16:30 Боловсрол телевизийн оройн хөтөлбөр
20:00-21:30 “Би ойлгосонгүй” Эцэг эхчүүдэд зориулсан асуулт хариултын нэвтрүүлэг.

МЯГМАР гариг

08:00 Боловсрол телевизийн өглөөний хөтөлбөр
10:30 7-р ангийн Монгол хэлний хичээл / шилж /, /Сэдэв: Өгүүлбэрийн задлал. Багш: Ц.Уранбилэг - 15 дугаар сургуулийн багш/
11:00 Завсарлагааны цаг
11:05 7-р ангийн Монгол хэлний хичээл /Сэдэв: Эхийн задлал Багш: Д.Цэрэнлхам - 1 дүгээр сургуулийн багш/
11:35 Завсарлагааны цаг
11:45 8-р ангийн Монгол хэлний хичээл /Сэдэв: Өгүүлбэрийн задлал. Багш: Д.Туяа - 8 дугаар сургуулийн багш/
12:15 Завсарлагааны цаг
12:20 9-р ангийн Монгол хэлний хичээл /Сэдэв: Өгүүлбэрийн задлал. Багш: Б.Цасанчимэг - 33 дугаар сургуулийн багш/
12:50 "4 өнгө" цаг агаарын мэдээ
13:00 7-р ангийн Түүхийн хичээл /Сэдэв: Сэргэн мандалтын соёл. Багш П.Ганбат - 73 дугаар сургуулийн багш/
13:30 Завсарлагааны цаг
14:00 8-р ангийн Түүхийн хичээл /Сэдэв: Монголын эртний улсуудын соёлын хөгжил. Багш: Б.Оюунбилэг - 97 дугаар сургуулийн багш/
14:30 Боловсрол телевизийн оройн хөтөлбөр
20:00-21:30 “Би ойлгосонгүй” Эцэг эхчүүдэд зориулсан асуулт хариултын нэвтрүүлэг.

ЛХАГВА гариг

08:00 Боловсрол телевизийн өглөөний хөтөлбөр
10:00 9-р ангийн Түүхийн хичээл /Сэдэв: 1921-1924 оны нийгэм, эдийн засгийн талаарх арга хэмжээ. Багш: Ч.Наранцэцэг - 53 дугаар сургуулийн багш/
10:30 Завсарлагааны цаг
10:35 10-р ангийн Нийгмийн хичээл /Сэдэв: Нийгмийн давхраажилтын нийгмийн хамгаалал. Багш: Ж.Энхцэцэг - 57 дугаар сургуулийн багш/
11:05 Завсарлагааны цаг
11:15 11-р ангийн Нийгмийн хичээл /Сэдэв: Соёл гэж юу вэ?. Багш: С.Долгорсүрэн - "Оюуны ундраа" цогцолбор сургуулийн багш/
11:45 Завсарлагааны цаг
11:50 9-р ангийн Түүхийн хичээл /Сэдэв: 1921-1924 оны нийгэм, эдийн засгийн талаарх арга хэмжээ. Багш: Ч.Наранцэцэг - 53 дугаар сургуулийн багш/
12:20 "4 өнгө" цаг агаарын мэдээ
12:30 10-р ангийн Математикийн хичээл /Сэдэв: Комбинаторик. Багш: Б.Энхболд - "Шинэ үе" сургуулийн багш/
13:00 Завсарлагааны цаг
13:10 11-р ангийн Математикийн хичээл /Сэдэв: Магадлал. Багш: Б.Энхболд - "Шинэ үе" сургуулийн багш/
13:40 Завсарлагааны цаг /хүүхэлдэйн кино, клип /
14:10 10-р ангийн Математикийн хичээл /сэдэв: Тригонометрийн хялбар тэгшитгэл бодох. Багш: Ц.Сүрэнхорлоо - 11 дүгээр сургуулийн захирал/
14:40 Завсарлагааны цаг
14:45 11-р ангийн Математикийн хичээл /Сэдэв: Тригонометрийн тэгшитгэл бодох аргууд. Багш: Ц.Сүрэнхорлоо - 11 дүгээр сургуулийн захирал/
15:15 Завсарлагааны цаг
15:25 1-р ангийн Математикийн хичээл /Орон зайн сэдвээр. Багш: Ж.Туяа - 9 дүгээр сургууль, Ч.Чагцал - 1 дүгээр сургуулийн багш
15:55 Завсарлагааны цаг
16:00 2-р ангийн Математикийн хичээл /12 жил/, /Сэдэв: 2-ийн хүрд. Багш: З.Норжмоо - 45 дугаар сургууль, Б.Наранбат - 38 дугаар сургуулийн багш/
16:30 Боловсрол телевизийн оройн хөтөлбөр
20:00-21:30 “Би ойлгосонгүй” Эцэг эхчүүдэд зориулсан асуулт хариултын нэвтрүүлэг.

ПҮРЭВ гариг

09:00 Боловсрол телевизийн өглөөний хөтөлбөр
10:00 2-р ангийн Математикийн хичээл / 11жил /, /Сэдэв: 7 ба 8-ийн хүрд. Багш: Ж.Туяа - 9 дүгээр сургууль, Ч.Чагцал - 1 дүгээр сургуулийн багш/
10:30 Завсарлагааны цаг
10:35 3-р ангийн Математикийн хичээл /Сэдэв: Тоог нэг оронтой тоогоор үржүүлэх. Багш: Ш.Пунсалдулам, Б.Уянга - "Ирээдүй" цогцолбор сургуулийн багш/
11:05 Завсарлагааны цаг
11:15 4-р ангийн Математикийн хичээл /Сэдэв: Олон оронтой тоог үржүүлэх, хуваах. Багш: Ч.Дархижав - 2 дугаар сургуулийн багш, Б.Батцэцэг - 114 дүгээр сургуулийн багш/
11:45 Завсарлагааны цаг
11:50 5-р ангийн Математикийн хичээл. /Сэдэв: 10-тын бутархайг нэмэх хасах. Багш: Б.Эрдэнэчимэг - 33 дугаар сургуулийн багш, Б.Солонго - 32 дугаар сургуулийн багш/
12:20 "4 өнгө" цаг агаарын мэдээ
12:30 7-р ангийн Математикийн хичээл /шилж /, /Сэдэв: Энгийн бутархайн нэмэх, хасах үйлдэл. Багш: Ш.Лхагва - 1 дүгээр сургуулийн багш/
13:00 Завсарлагааны цаг
13:10 7-р ангийн Математикийн хичээл. /Сэдэв: Олон гишүүнтийг үржигдэхүүн болгон задлах. Багш: Ц.Нармандах - 11 дүгээр сургуулийн багш /
13:40 Завсарлагааны цаг
14:10 8-р ангийн Математикийн хичээл. /Сэдэв: Квадрат тэгшитгэл, түүнийг бодох. Багш: Р.Түмэнжаргал - Нийслэлийн 24 дүгээр сургуулийн багш/
14:40 Завсарлагааны цаг
14:45 9-р ангийн Математикийн хичээл /Сэдэв: Геометр прогоесс, түүний чанар. Багш: А.Хишигмаа - "Орчлон" сургуулийн багш/
15:15 Завсарлагааны цаг
15:25 8-р ангийн Математикийн хичээл / Сэдэв: Квадрат тэгшитгэл бодох томьёо. Багш: Р.Түмэнжаргал - Нийслэлийн 24 дүгээр сургуулийн багш/
15:55 Завсарлагааны цаг
16:00 9-р ангийн Математикийн хичээл /Сэдэв: Геометр прогоессийн ерөнхий гишүүний томьёо. Багш: А.Хишигмаа - "Орчлон" сургуулийн багш/
16:30 Боловсрол телевизийн оройн хөтөлбөр
20:00-21:30 “Би ойлгосонгүй” Эцэг эхчүүдэд зориулсан асуулт хариултын нэвтрүүлэг.

БААСАН гариг

09:00 Боловсрол телевизийн өглөөний хөтөлбөр
10:00 7-р ангийн Физикийн хичээл /Шилж /, /Сэдэв: Дулаан. Багш: Н.Оюунчимэг - Нийслэлийн 1 дүгээр сургуулийн багш/
10:30 Завсарлагааны цаг
10:35 7-р ангийн Физикийн хичээл /Сэдэв: Дуу авиа. Багш: Н.Оюунчимэг - Нийслэлийн 1 дүгээр сургуулийн багш/
11:05 Завсарлагааны цаг
11:15 8-р ангийн Физикийн хичээл/ Сэдэв: Дулаан ба температур. Багш: О.Идэрсайхан - "Шинэ үе" сургуулийн багш/
11:45 Завсарлагааны цаг
11:50 9-р ангийн Физикийн хичээл. /Сэдэв: Механик энерги. Багш: Я.Мөнхсайхан - МУБИС-ийн багш/
12:20 "4 өнгө" цаг агаарын мэдээ
12:30 10-р ангийн Физикийн хичээл. /Сэдэв: Дулааны хөдөлгүүр. Багш: Д.Баасансүрэн - Нийслэлийн 28 дугаар сургуулийн багш/
13:00 Завсарлагааны цаг
13:10 11-р ангийн Физикийн хичээл /Сэдэв: Долгион. Багш: Р.Бавуудорж - "Шинэ Монгол" сургуулийн багш/
13:40 Завсарлагааны цаг / хүүхэлдэйн кино, клип /
14:10 10-р ангийн Физикийн хичээл. /Сэдэв: Цахилгаан станц. Багш: Д.Баасансүрэн - Нийслэлийн 28 дугаар сургуулийн багш/
14:40 Завсарлагааны цаг
14:45 7-р ангийн Биологийн хичээл Сэдэв: Эс, эд. Багш: Ж.Гантуяа - 65 дугаар сургуулийн багш/
15:15 Завсарлагааны цаг
15:25 8-р ангийн Биологийн хичээл /Сэдэв: Эрхтэн, эрхтэн тогтолцоо. Багш: Ч.Мөнгөнцэцэг - 1 дүгээр сургуулийн багш/
15:55 Завсарлагааны цаг
16:00 9-р ангийн Биологийн хичээл /Сэдэв: Ургамлын эрхтэн. Багш: О.Оюунтунгалаг - 1 дүгээр сургуулийн багш./
16:30 Боловсрол телевизийн оройн хөтөлбөр
20:00-21:30 “Би ойлгосонгүй” Эцэг эхчүүдэд зориулсан асуулт хариултын нэвтрүүлэг.

ДАВАА гариг
08:00 Боловсрол телевизийн өглөөний хөтөлбөр
10:00 10 -р ангийн биологийн хичээл /Сэдэв:Эс. Багш: Ч.Эрдэнэбаатар - 1 дүгээр сургуулийн багш/
10:30 Завсарлагааны цаг
10:35 11-р ангийн биологийн хичээл /Сэдэв: Үржлийн хэлбэрүүд. Багш: Р.Пүрэвдаш - 31 дүгээр сургуулийн багш/
11:05 Завсарлагааны цаг
11:15 7-р ангийн газарзүйн хичээл /Сэдэв: Дэлхийн хуурай газар. Багш: Ц.Алтантуяа - "Эрдмийн өргөө" цогцолбор сургуулийн багш/
11:45 Завсарлагааны цаг
11:50 8-р ангийн газарзүйн хичээл /Сэдэв: Хүн амын газар зүй. Багш: Ц.Цэнгэл - 84 дүгээр сургуулийн багш/
12:20 "4 өнгө" цаг агаарын мэдээ
12:30 9-р ангийн газарзүйн хичээл /Сэдэв: Газрын зураг. Багш: Г.Уранчимэг - 18 дугаар сургуулийн багш/
13:00 Завсарлагааны цаг
13:10 10-р ангийн газарзүйн хичээл /Сэдэв: Чулуун мандал. Багш: Л.Энхжаргал - 47 дугаар сургуулийн багш/
13:40 Завсарлагааны цаг /хүүхэлдэйн кино, клип /
14:10 11-р ангийн газарзүйн хичээл /сэдэв: Дэлхийн хүн амын газар. Багш: Ч.Батням - 47дугаар сургуулийн багш/
14:40 Завсарлагааны цаг
14:45 7-р ангийн англи хэлний хичээл /Сэдэв: Pop star's week. Багш: З.Болормаа - 84 дүгээр сургуулийн багш/
15:15 Завсарлагааны цаг
15:25 8-р ангийн англи хэлний хичээл /сэдэв. My duties /давталт/ Багш: Р.Ариунаа - 84 дүгээр сургуулийн багш/
15:55 Завсарлагааны цаг
16:00 9-р ангийн англи хэлний хичээл / 12 жил /, /Сэдэв: Going out /давталт/ Багш: М.Мөнхнасан - 50 дугаар сургуулийн багш /
16:30 Боловсрол телевизийн оройн хөтөлбөр
20:00-21:30 “Би ойлгосонгүй” Эцэг эхчүүдэд зориулсан асуулт хариултын нэвтрүүлэг.

МЯГМАР гариг
08:00 Боловсрол телевизийн өглөөний хөтөлбөр
10:00 10 -р ангийн англи хэлний хичээл /Сэдэв: A volunteer's life. Багш: Б.Золзаяа - 77 дугаар сургуулийн багш/
10:30 Завсарлагааны цаг
10:35 11-р ангийн англи хэлний хичээл/Сэдэв: I could do a at your age. Багш: О.Гүнжидмаа - 18 дугаар сургуулийн багш/
11:05 Завсарлагааны цаг
11:15 7-р ангийн англи хэлний хичээл /Сэдэв: Pop star ' s eating habits Багш: З.Болормаа - 84 дүгээр сургуулийн багш/
11:45 Завсарлагааны цаг
11:50 8-р ангийн англи хэлний хичээл /Сэдэв: Work duties. Багш: Р.Ариунаа - 84 дүгээр сургуулийн багш/
12:20 "4 өнгө" цаг агаарын мэдээ
12:30 9-р ангийн англи хэлний хичээл /Сэдэв: First love. Багш: М.Мөнхнасан - 50 дугаар сургуулийн багш/
13:00 Завсарлагааны цаг
13:10 10-р ангийн англи хэлний хичээл /Сэдэв: The internet is cool. Багш: Б.Золзаяа - 77 дугаар сургуулийн багш/
13:40 Завсарлагааны цаг /хүүхэлдэйн кино, клип/
14:10 11-р ангийн англи хэлний хичээл /сэдэв: When I was a child I used to . . .. Багш: н.Гүнжидмаа - 18 дугаар сургуулийн багш/
14:40 Завсарлагааны цаг
14:45 7-р ангийн орос хэлний хичээл /шилж/, /Сэдэв: Что в сумке. Багш: Р.Бямбадулам - 47 дугаар сургуулийн багш/
15:15 Завсарлагааны цаг
15:25 8-р ангийн орос хэлний хичээл /Сэдэв: Я живу в Монголии Багш: М.Өлзийбаяр - 23 дугаар сургуулийн багш/
15:55 Завсарлагааны цаг
16:00 7-р ангийн орос хэлний хичээл / 12 жил /, /Сэдэв: Чья это сумка Багш: Р.Бямбадулам - 47 дугаар сургуулийн багш/

ЛХАГВА гариг
08:00 Боловсрол телевизийн өглөөний хөтөлбөр
10:00 8 -р ангийн орос хэлний хичээл /Сэдэв: Мой родной город Улаанбаатар. Багш: М.Өлзийбаяр - 23 дугаар сургуулийн багш/
10:30 Завсарлагааны цаг
10:35 9-р ангийн орос хэлний хичээл /Сэдэв: Погода. Багш: Т.Зулмира - 20 дугаар сургуулийн багш/
11:05 Завсарлагааны цаг
11:15 9-р ангийн орос хэлний хичээл /Сэдэв: Веремени. Багш: Т.Зулмира - 20 дугаар сургуулийн багш/
11:45 Завсарлагааны цаг
11:50 8-р ангийн Химийн хичээл /Сэдэв: Химийн томьёо. Багш: А.Нямхүү - 45 дугаар сургуулийн багш/
12:20 "4 өнгө" цаг агаарын мэдээ
12:30 8-р ангийн Химийн хичээл /Сэдэв: Химийн урвал. Багш: А.Нямхүү - 45 дугаар сургуулийн багш/
13:00 Завсарлагааны цаг
13:10 9-р ангийн Химийн хичээл /Сэдэв: Метал биш элементүүд. Багш: Б.Өнөржаргал - "Шинэ Монгол" сургуулийн багш/
13:40 Завсарлагааны цаг /хүүхэлдэйн кино, клип /
14:10 9-р ангийн Химийн хичээл /Сэдэв: Метал биш элементүүд. Багш: Б.Өнөржаргал - "Шинэ Монгол" сургуулийн багш/
14:40 Завсарлагааны цаг
14:45 10-р ангийн Химийн хичээл /Сэдэв: Химийн урвалын зүй тогтол. Багш: Д.Чулуун - 21 дүгээр сургуулийн багш/
15:15 Завсарлагааны цаг
15:25 11-р ангийн Химийн хичээл /Сэдэв: Изомер. Багш: Д.Хандаа - 23 дугаар сургуулийн багш/
15:55 Завсарлагааны цаг
16:00 Боловсрол телевизийн оройн хөтөлбөр
20:00-21:30 “Би ойлгосонгүй” Эцэг эхчүүдэд зориулсан асуулт хариултын нэвтрүүлэг.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.