Хүрмэн сумын Жанжин баг бага оврын зөөврийн эмнэлэгтэй боллоо
2010.06.22

Хүрмэн сумын Жанжин баг бага оврын зөөврийн эмнэлэгтэй боллоо

Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Жанжин багт 2010 оны 6 дугаар сарын 4-ний өдөр УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Баярсайханы санаачилгаар Бүгд Найрамдах Чех Улсын Хөгжлийн хамтын ажиллагааны тусламжаар БНЧУ-ын “Альпа Кон” ХХК болон “Талын Ихэр” ХХК нар хамтарч Хүрмэн сумын Жанжин багт бага оврын зөөврийн эмнэлэг барьж өгсөн байна.


Багын төв дээр болсон эмнэлэгийн нээлтийн ажиллагаанд БНЧУ-ын ЭСЯ-ны 1 дүгээр нарийн бичгийн дарга, Эдийн засгийн атташе ноён Мах Вратислав, “Альпа Кон” ХХК-ийн захирал ноён Франтмшек Тепли болон “Талын Ихэр” ХХК-ийн захирал Ч.Бүдээ нар оролцжээ.


Нээлтийн үеэр Хүрмэн сумаас сонгогдсон Аймгийн ИХТ, ХААН банкны захирал А.Идэрцог 500.0 мянган төгрөг, ЭМГ-ын дарга Ч.Баяржаргал эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх багаж, хэрэгслийг Жанжин багын эмч н.Намгирт болон ЗДТГ-аас Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Б.Энхтуяа, Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ш.Бат-Эрдэнэ нар иж бүрэн компьютерийг Жанжин багын Засаг дарга Т.Ганболд нарт гардуулж өглөө.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.