УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Ерөнхий боловсролын сургуулиудад мэдээлэл зүйн танхим байгууллаа
2010.05.06

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Ерөнхий боловсролын сургуулиудад мэдээлэл зүйн танхим байгууллаа

Хүнд талх хэрэгтэй шиг орчин үед дэлхийн өнцөг булан бүрээс мэдээллийг цаг алдалгүй хүлээн авах интернет, иж бүрэн компьютер зэрэг нь бидний хэрэгцээ шаардлага болжээ.


Тиймээс мэдээллийн энэ эрин зуунд хойч үеэ техникийн хөгжлөөс хоцроохгүйн тулд ЕБС-ийг өөрчлөн шинэчлэх нь өнөөгийн тулгамдсан асуудлын нэг болоод байна.Өнөөдөр БГД-ээс сонгогдсон УИХ-ын гишүүн С. Эрдэнэ өөрийн санаачилсан “ЕБС-ийн компьютер, техник хангамжийг сайжруулах” дэд хөтөлбөрийн хүрээнд тус дүүргийн 40, 28-р сургууль, Сэтгэмж, Оюуны ундраа, Эрдмийн өргөө цогцолбор зэрэг нийт 5 сургуульд 48.5 сая төгрөгийн өртөгтэйгээр компьютер, мэдээлэл зүйн иж бүрэн кабинет байгуулж, хүлээлгэн өглөө.

Тэдгээр сургуулийн хувьд компьютер, интернетийн хүрэлцээ муугаас сургалтын агуулга, арга зүйд нэн ялангуяа мэдээлэл, технологийн системд гарсан өөрчлөлт зэрэг нь сургалтын хөтөлбөрт шууд нөлөөлдөг гэнэ. Энэ асуудлыг шийдвэрлэж өгсөнд багш нар баяртай байсан юм.

Одоо иж бүрэн мэдээлэл зүйн танхимтай болсон учраас шавь нар маань чанартай боловсрол эзэмшиж, ирээдүйдээ итгэлтэй байж чадах боллоо гэж тэд УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй сэтгэлээ хуваалцсан юм. Өнөөдөр БГД-ийн хэмжээнд 20 сургууль үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нийт 30638 сурагч суралцдаг аж. УИХ-ын гишүүний санаачилгаар хэрэгжиж буй “Баянгол-Хөгжил” хөтөлбөр 2009 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд цаашид хөгжлийн 12 чиглэлээр тус дүүрэгт гурван жилийн турш үргэлжлэх юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.