2012.04.02
Орон даяар Кембрижээр амьсгалах нь ээ
Дэлхийн түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн сургалтын хөтөлбөрийг дунд сургуулийн сургалтад нэвтрүүлж эхэллээ
Дэлхийн түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн сургалтын хөтөлбөрийг дунд сургуулийн сургалтад нэвтрүүлж эхэллээ Ерөнхий сайд С.Батболд Кембрижийн стандартыг баримжаалан шинэчилсэн сургалтын хөтөлбөрүүдийг сургалтад нэвтрүүлэх туршилтыг зохион байгуулах аймаг, нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори сургуулиудын удирдлага, багш, шинэчилсэн хөтөлбөрийг боловсруулсан үндэсний эрдэмтэд, профессор, судлаач, багш нартай уулзаж, санал бодлоо хуваалцлаа.
Дунд сургуулийн бага ангийн математик, байгалын ухаан, дунд ангийн математик, физик, хими, биологи, англи хэлний сургалтын хөтөлбөрүүдийг шинэчилж, сургалтад нэвтрүүлэх туршилтыг энэ 4 дүгээр сараас эхлэн аймаг бүрийн 1 сургууль, Улаанбаатар хотын 10 сургууль, нийтдээ улсын хэмжээнд 31 үндэсний лаборатори сургуульд зохион байгуулах гэж байна. Сургалтын хөтөлбөрүүдийг шинэчлэх, шинэчилсэн сургалтын хөтөлбөр, сургалтын болон үнэлгээний шинэ арга зүйгээ сургалтад нэвтрүүлэх туршилтын ажлыг үндэсний 31 лаборатори сургуулиудад 2015 оныг хүртэл хугацаанд үргэлжилнэ.
Кембрижийн стандартыг баримжаалан хэрэгжүүлж буй шинэчлэлийн бодлогын хүрээнд дараахь ажлуудыг хэрэгжүүлнэ. Үүнд: 2015 хүртлэх хугацаанд багшийн болон сурагчийн сурах бичгийг шинээр зохиож, турших, сургалтын шинэ хөтөлбөр, сургалтын болон үнэлгээний шинэ арга зүйгээ ерөнхий боловсролын сургуульд одоо ажиллаж байгаа бүх багш нарт эзэмшүүлэх, боловсролын чанарын хяналтын системийг бий болгож, шалгалтын системээ оновчтой болгох, ерөнхий боловсролын сургуулиудын лаборатори, тоног төхөөрөмжийн хангалтыг зохион байгуулах, үндэсний түвшинд сургалтын шинэ хөтөлбөрт шилжих бэлэн байдлыг хангах ажлыг хэрэгжүүлнэ.
Мөн 2015 он гэхэд Багш бэлтгэдэг төрийн болон төрийн бус өмчийн бүх их, дээд сургуулиудын сургалтын агуулга, хөтөлбөр, сургалтын зохион байгуулалтыг өөрчилж, МУИС, МУБИС-ийн багш бэлтгэдэг сургуулиудыг олон улсын магадлан итгэмжлэлд оруулж, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн, өрсөлдөх чадвартай багш бэлтгэдэг их сургууль болгоно. 2015–2017 оны хугацаад шинэчилсэн сургалтын хөтөлбөр, сургалтын системийг ерөнхий боловсролын бүх сургуульд үе шаттайгаар нэвтрүүлэх ажлыг хэрэгжүүлж, 2017-2018 онд манай улсын сургалтын хөтөлбөр, сургалтын чанарыг Кембрижийн магадлан итгэмжлэлээр үнэлүүлж дэлхийд баталгаажуулна.
Сургалтын шинэчилсэн хөтөлбөрийн өөр нэг онцлог бол одоогийн сургалтын хөтөлбөрийн шинжлэх ухаанч,академик мэдлэг, чадвар эзэмшүүлэх зорилтын агуулга нь буурахгүй харин ахлах ангид шинжлэх ухаанч агуулгын хүрээ өргөжиж, гүнзгийрнэ.Мөн дунд, ахлах ангид хүүхдүүдийн онцлог, хэрэгцээтэй уялдуулан өндөр ур чадвартай хүүхдүүд илүү өндөр түвшний академик хандлагатай хувилбарт хөтөлбөрөөр хичээллэж, шинжлэх ухаанч, судалгааны арга барил, ур чадвар эзэмших бодит боломж нээгдэж байна.

Эх сурвалж
Боловсрол соёл шинжлэх ухааны яам
Боловсрол соёл шинжлэх ухааны яам
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.