Зарим хичээлийн хөтөлбөрийг Кембрижийн стандартаар шинэчилж эхэлнэ
2012.03.29

Зарим хичээлийн хөтөлбөрийг Кембрижийн стандартаар шинэчилж эхэлнэ

Кембрижийн стандартыг Монголд нутагшуулах ажил мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхээс эхэлсэн. Мөн өнгөрсөн хугацаанд төрийн өмчит гурван сургууль байгуулж, үндэсний 31 лаборатори сургууль дээр кембрижийн стандартыг хэрэгжүүлж эхлээд байгаа. Харин энэ удаа бага ангийн математик, байгалийн ухаан.дунд ангийн математик, физик, хими, биологи, англи хэлний сургалтын хөтөлбөрийг шинэчилж, сургалтад нэвтрүүлэх туршилтыг ирэх дөрөвдүгээр сараас хэрэгжүүлэхээр болжээ. Түүнчлэн 2015 он хүртэл багш болон сурагчийн сурах бичгийг шинээр зохиож, багшаар төгсч байгаа оюутнуудыг олон улсын итгэмжлэлд оруулахаар зорьж байгаа аж. Хичээлийн хөтөлбөрийг бүх сургуульд шинэчлэх ажлыг 2017 он хүртэл хийх бөгөөд 2018 онд кембрижийн магадлан итгэмжлэлийг албан ёсоор авч, дэлхийд баталгаажуулах юм байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.