2008.01.01
Нийслэлд 820'000 хүн санал өгнө
НИТХ-ын сонгуулийн тухай хуульд сонгуулийн товыг санал авах өдрөөс 50-аас доошгүй хоногийн өмнө зарлана гэсний дагуу НИТХ-ын товыг өнөөдрөөс эхлэн зарласан юм. Үүнтэй холбогдуулан НИТХ-ын нарийн бичгийн дарга Ж.Батбаясгалан мэдээлэл хийлээ.НИТХ-ын сонгуулийн санал авах өдөр УИХ-ын сонгуультай хамт ирэх 6 дугаар сарын 28-ны өдөр байна. Харин НИТХ-ын сонгуулийн тойрог байгуулж, мандат хуваарилах асуудлыг удахгүй болох НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар шийдвэрлэх аж.
НИТХ-ын сонгуулийн тухай хуулиар 45 төлөөлөгчдийн 30 нь тойрогт, үлдсэн 15 нь намын жагсаалтаар орж ирнэ. НИТХ-ын сонгуулийг НИТХ өөрөө зохион байгуулах учир НИТХ-ын Сонгуулийн хороог байгуулна. Харин сонгуулийн хэсгийн хувьд УИХ-ын сонгуулийн хэсэг нь НИТХ-ын сонгуулийн хэсэг байх аж. Нийслэлийн хэмжээнд 820 орчим мянган сонгогч санал өгнө. Мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
- 18 нас хүрч байгаа иргэний үнэмэлэх аваагүй, эсвэл гээгдүүлсэн, огт иргэний үнэмлэх аваагүй гэх мэт шалтгаанаар иргэний үнэмлэхгүй байгаа 15 000 орчим хүн бий.
Тэд хэрхэн саналаа өгөхийг УИХ, СЕХ, УБЕГ эцэслэн шийдэх байх. Үүнийг шийдэх эрх мэдэл нийслэлд байхгүй. Одоогоор иргэний үнэмлэх хэвлэж байсан үлдсэн үнэт цаасыг битүүмжлээд байгаа юм билээ.
-УИХ-ын сонгууль, НИТХ-ын сонгууль нэг л нэрийн жагсаалтаар явна. Одоогоор засаг захиргааны шилжилт хөдлгөөнийг зогсоосон. Харин сонгочийн шилжилт хөдөлгөөн явагдаж байгаа. Эрүүл мэндийн шалтгаанаар болон албан томилолттой хүмүүс сонгогчийн шилжит хөдөлгөөнийг хийж болох юм.
-Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагч нь бүх шатны ИТХ-д нэр дэвших бол 1 дүгээр сарын 1-нд өргөдлөө өгнө. Энэ бол шийдэгдсэн байгаа. Харин төрийн жинхэнэ албан хаагчаас бусад албан тушаалтан нэр дэвшихдээ түр чөлөөлөгдсөн байна гэсэн заалтаар зохицуулагдана.
-Хэвлэмэл хуудсын хувьд хязгаарлалтууд бий. Олон нийтийн радио, телевизээс бусад тохиолдолд НИТХ-аас гаргасан цагийн хуваарийн дагуу сурталчилгаа явагдана. Мөн зөвхөн агаарын долгион ашиглах тухай зохицууллат бий. Энэ нь кабелийн телевизээр сурталчилгаа явуулж болохгүй гэсэн үг.
-Сонгуулийг товлон зарласнаас хойш 5 хоногийн хугацаанд нам, эвслүүд НИТХ-ын сонгуульд оролцох эсэхээ Нийслэлийн сонгуулийн хороонд илэрхийлнэ. Гэхдээ нийслэлийн сонгуулийн хороо байгуулагдаагүй байгаа учраас өнөөдрөөс илэрхийлэх боломжгүй байна.
Бие даагч нар ч мөн ижил хугацаанд илэрхийлэх ёстой. Харин нэр дэвшигч нар арай өөр өөр хугацаатай. Нам, эвслээс нэр дэвшигчид сонгууль товлон зарласнаас хойш 10 хоногийг дараа эхэлж, 5 хоногийн дотор дуусах бол бие даагчид сонгууль зарласнаас хойш 5 хоногийн дараа эхэлж 10 хоногийн дараа дуусна. Үндсэндээ 15 хоногийн дотор нэр дэвшиж дуусах юм.

- Иргэний цахим үнэмлоэх хэвлэж амжихшүй болсонтой холбоотой лавлагаагаар санал авах туха яригдаж байгаа. Нийслэлийн хувьд иргэний үнэмлэхгүй сонгуулийн насны хэдэн хүн байгаа вэ?
- 18 нас хүрч байгаа иргэний үнэмэлэх аваагүй, эсвэл гээгдүүлсэн, огт иргэний үнэмлэх аваагүй гэх мэт шалтгаанаар иргэний үнэмлэхгүй байгаа 15 000 орчим хүн бий.
Тэд хэрхэн саналаа өгөхийг УИХ, СЕХ, УБЕГ эцэслэн шийдэх байх. Үүнийг шийдэх эрх мэдэл нийслэлд байхгүй. Одоогоор иргэний үнэмлэх хэвлэж байсан үлдсэн үнэт цаасыг битүүмжлээд байгаа юм билээ.
-Нийслэлийн сонгогчдын нэрсийн жагсаалт тусдаа гарах уу?
-УИХ-ын сонгууль, НИТХ-ын сонгууль нэг л нэрийн жагсаалтаар явна. Одоогоор засаг захиргааны шилжилт хөдлгөөнийг зогсоосон. Харин сонгочийн шилжилт хөдөлгөөн явагдаж байгаа. Эрүүл мэндийн шалтгаанаар болон албан томилолттой хүмүүс сонгогчийн шилжит хөдөлгөөнийг хийж болох юм.
-УИХ-ын сонгуульд нэр дэвших Төрийн жинхэнэ албан хаагчид албан тушаалсаа чөлөөлөгдсөн байх ёстой. Энэ заалт НИТХ-ын сонгуульд хамаарах уу?
-Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагч нь бүх шатны ИТХ-д нэр дэвших бол 1 дүгээр сарын 1-нд өргөдлөө өгнө. Энэ бол шийдэгдсэн байгаа. Харин төрийн жинхэнэ албан хаагчаас бусад албан тушаалтан нэр дэвшихдээ түр чөлөөлөгдсөн байна гэсэн заалтаар зохицуулагдана.
-Хэвлэл мэдээллээр сурталчилгаа явуулахад ямар хязгаарлалт хийж байгаа вэ?
-Хэвлэмэл хуудсын хувьд хязгаарлалтууд бий. Олон нийтийн радио, телевизээс бусад тохиолдолд НИТХ-аас гаргасан цагийн хуваарийн дагуу сурталчилгаа явагдана. Мөн зөвхөн агаарын долгион ашиглах тухай зохицууллат бий. Энэ нь кабелийн телевизээр сурталчилгаа явуулж болохгүй гэсэн үг.
-Нам эвслээс НИТХ-ын сонгуульд оролцохоо хэдийд мэдэгдсэн байх ёстой вэ?
-Сонгуулийг товлон зарласнаас хойш 5 хоногийн хугацаанд нам, эвслүүд НИТХ-ын сонгуульд оролцох эсэхээ Нийслэлийн сонгуулийн хороонд илэрхийлнэ. Гэхдээ нийслэлийн сонгуулийн хороо байгуулагдаагүй байгаа учраас өнөөдрөөс илэрхийлэх боломжгүй байна.
Бие даагч нар ч мөн ижил хугацаанд илэрхийлэх ёстой. Харин нэр дэвшигч нар арай өөр өөр хугацаатай. Нам, эвслээс нэр дэвшигчид сонгууль товлон зарласнаас хойш 10 хоногийг дараа эхэлж, 5 хоногийн дотор дуусах бол бие даагчид сонгууль зарласнаас хойш 5 хоногийн дараа эхэлж 10 хоногийн дараа дуусна. Үндсэндээ 15 хоногийн дотор нэр дэвшиж дуусах юм.
Эх сурвалж
Монцамэ
Монцамэ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.