2008.01.01

Ашиглалтад ороогүй орон сууцад зээл олгохгүй

ЗТБХБЯ-наас мэдээлж буйгаар жилийн зургаан хувийн хүүтэй зээлийг олгохдоо тухайн хүний худалдаж авах орон сууц ашиглалтад ороод, ул хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарсан тохиолдолд төлбөр барилгын компани руу шилжих ёстой. Гэтэл зарим хүн байраа ашиглалтад орохоос өмнө зээлийнхээ асуудлыг шийдэх гээд барилгын компани,  банктай тохиролцож байгаа. Энэ тохиолдолд түр барьцаа тавиад, асуудлыг шийдэх юм байна. Хамгийн гол нь гурван тал харилцан тохиролцсоны үндсэн дээр ийм шийдвэр гаргаж байгаа бөгөөд өөр байр барьцаалах ёсгүй гэнэ.

Өөрөөр хэлбэл, банк эрсдэлээ тооцоолсны үндсэн дээр шийдвэрийг гаргах бүрэн эрхтэй юм.

 

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.