2008.01.01

Нефть хямдарчээ

Дэлхийн зах зээл дэх хар алтны ханш өнгөрсөн долоо хоногийн сүүлээр ялимгүй хямдарсан шалтгаан нь Америк дахь ажилгүйдлийн талаарх дөрөвдүгээр сарын статистикийг нийтэд дэлгэсэнтэй холбоотой гэнэ.

Уг статистикт хөдөө аж ахуйн бус салбарт ажлын байрны хомсдолтой хэвээр байгаа гэсэн дүн гарчээ. Шинжээчдийн дүгнэж байснаар энэ салбарт ойролцоогоор 165 мянган ажлын байр бий болно хэмээн таамагласан ч 115 мянгаас хэтэрч чадаагүй. Компаниуд үйл ажиллагаагаа тэлж чадахгүй байгаагаас ажлын байрны хомсдол нүүрлэж буй нь нефтийн хэрэглээнд ч тодорхой хэмжээгээр нөлөөлж буй аж.

Хямдарсан дүнгээр WTI (Light Sweet Crude Oil) маркийн нефтийн үнэ 3,9 хувиар буурч баррель нь 98,49 ам.доллар болсон. Харин “Brent Crude Oil” Лондоны биржид нэг баррель нь 2,90 ам.доллараар хямдарч 113,18 ам.долларт хүрчээ. Түүнээс гадна нефть хямдарсанд Америкийн агуулахууд дахь нөөцийн хэмжээ ч мөн нөлөөлсөн байх талтай. Учир нь нөөцөд хадгалсан хэмжээ долоо хоногийн дотор 2,84 сая баррелиар нэмэгдэж 3.75,9 саяд хүрэн 1990 оны есдүгээр сарын түвшинд очсон байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.