Израйльд хугацаанаас өмнө сонгууль явуулах болов
2008.01.01

Израйльд хугацаанаас өмнө сонгууль явуулах болов

Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху хугацаанаас өмнө парламентын сонгууль явуулахаа зарлав. Сонгуулийг 2012 оны есдүгээр сард явуулах гэж байгаа нь ээлжит сонгууль болохоос бараг хагас жилийн өмнө гэсэн үг юм. Сүрдүүлэг болон хуучинсаг үзэл хосолсон улс төрийн тогтворгүй байдалтайгаар дахин хагас жил болохыг хүсэхгүй байгаагаа Нетяньяху "Ликуд" намынхны өмнө үг хэлэхдээ тэмдэглэжээ. Өөрийн удирдсан засгийн газрын амжилтын тухай сануулахдаа Израилийн Ерөнхий сайд шинэ эвслийг тэргүүлэх бодолтой байгаагаа дурдсан байна.

2009 оны гуравдугаар сард Ерөнхий сайд болсон Нетаньяху Израилийн хамгийн алдартай улс төрч юм. Шинжээчдийн үзэж буйгаар, хугацаанаас өмнө сонгууль явуулах шийдвэр гаргасан нь эвсэл доторх санал зөрөлдөөнтэй холбоотой аж. Нөгөө талаар ийм алхам хийсэн нь Барак Обама 11 дүгээр сарын сонгуульд ялж АНУ-ын Ерөнхийлөгч хэвээр үлдвэл Нетаньяхугийн байр суурь бэхжихтэй холбоотой байж болох юм.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.