Хатан Туулаа харсаар байгаад харангадуулах уу?
2008.01.01

Хатан Туулаа харсаар байгаад харангадуулах уу?

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хэсэг гишүүдээс Ажлын хэсгийн хуралдаанаа сэтгүүлчдэд нээлттэй хийсэн юм.Туул голын усны нөөцийн ашиглалт, хамгаалалтын байдал болон түүний урсацын байдлын талаар Ажлын хэсгийн гишүүд болох УИХ-ын гишүүн П.Алтангэрэл, Д.Энхбат, Д.Кёкүшюзан Батбаяр нар холбогдох яам, газруудын мэргэжилтнүүд, ажилтнуудыг оролцуулан хуралдаж, мөн сэтгүүлчдэд Туул голын асуудлаар илэн далангүй хандсан.Сүүлийн үед Туул голын ус зарим газраараа тасран, ширгэж байгаа нь нийслэлийнхэн төдийгүй бүх монгол хүний сэтгэлийг эмзэглүүлсэн явдал болоод буйг тэд онцолж байв.

Харин Ажлын хэсгийн хуралд ирсэн зарим мэргэжилтэн Туул голын ус тасарч байгаа асуудал тодорхой, 4-5 дугаар саруудад голын усны хамгийн гачаалтай үе байдаг. Бид арга хэмжээ авсан гэж хэлж байв. Зарим нь харин, хүний хүчин зүйлээс болоод л Туулын ус тасрах аюулд орсон. Гэхдээ усны хэмжээ зохистой түвшингээсээ буюу хэмжээнээсээ хэтрээгүй байгаа, Улаанбаатарыг 150,0-160,0 метр куб усаар хангадаг, цаана нь 80,0 метр куб усны нөөц бий гэх зэргээр ярьсан юм.2010 онд Туул голын дагуух үйлдвэрлэл, үйлчилгээ, олборлолт явуулж байгаа 14 газрын тусгай зөвшөөрлийг цуцалсан, 226 га талбайг эвдэлж сүйтгэсэн байсныг нь 104 га-д нь нөхөн сэргээлт хийлгэсэн гэх зэргээр яам болон нийслэлийн байгаль орчны чиглэлээрх мэргэжилтэн, газрын дарга нар ээлжлэн мэдээлэл хийж байлаа.Т

эд Туул голын сав газар дагуу эмх замбараагүй газар олголтоос усны сав, ай бохирдож усаар гачигдах аюулд нийслэлийнхэн төдийгүй Туулаар умдаалдаг Монголын зарим аймаг, бүх хүн ард хэцүүхэн байдалд орох байдал үүссэнийг мөн хэлж байлаа. Үүнд Улаанбаатарын маш их төвлөрсөн байдал, цаг уурын дулаарал, хүний хүчин зүйл, зохисгүй олборлолт гэхчлэн олон зүйл нөлөөлж байгаа нь дамжиггүй ч гагцхүү хүний сэтгэлгүй, хөндий хүйтэн үйл ажиллагаанаас арчаагүй, хамаг л “дорой” явдал үүдэн гарч буйг үг хэлсэн ярьсан болгон дурдаж байсан.

Гэхдээ хөрөнгө мөнгөний гачаалаас болоод Туул голынхоо ундрага дээр олигтойхон усан сан барьж чадахгүй өдий хүрснээ ч тэдгээр хүмүүс мөн ил тод хэлсэн.УИХ-ын гишүүд хэлэхдээ, Туулын асуудлыг үнэхээр олон жил ярьсан, гэхдээ үүнийг шийдэхэд хялбар бус ч хөрөнгө мөнгөний асуудлыг Засгийн газар, нийслэлийн эрх бүхий газар, эрх мэдэлтэй улс нь дотно өөриймсгөөр шийдээд, ажлаа зөв байдлаар, зөв чиглэлд хийгээд явсан бол өдийд Туул гол ийм байдалд хүрэхгүй байсан гэдгийг дурдсан юм.Тэд хамгийн гол нь “Хатан Туул” дэд хөтөлбөрийг олон нийтэд өргөн дэлгэр хэмжээгээр, ил тод, бүрэн эхээр нь танилцуулах хэрэгтэй гэдгийг хэлж байлаа. Ингэснээр бүх Монголын ундарга болсон ганц Хатан Туулаа аврахад ард иргэдийн санал бодол хамгаас чухал гэж УИХ-ын гишүүд үзэж байгаа аж.

Шийдвэр гаргасан хойно нь бус гаргахаасаа өмнө Туул голыг хэрхэн аврах гэж байгаа дэд хөтөлбөр гэгчээ олон нийт, ард иргэдэд танилцуулах хэрэгтэй, үүний тулд хэвлэл мэдээлэлд нээлттэй хандлаа хэмээн УИХ-ын гишүүд хэлсэн.УИХ-ын гишүүн Д.Энхбат, хүний хөгжлийн түүхээс харахад хүн төрөлхтөн гол усаа л дагасан байдаг. Монголчууд бид Туул гол, Орхон голоо л гэдэг. Гэтэл мөнөөх эртний гурван голын нэг алдарт Туул маань тасарч ширгээд юу ч үгүй болоход ойрхон ирсэн нь монгол хүний сэтгэлийг эмзэглүүлэхгүй байхын аргагүй гээд уул уурхайгаас илүү гол уснаас болоод хөгжил зогсох аюул бий гэдгийг онцолсон юм.УИХ-ын гишүүн П.Алтангэрэл, Сөүлийн дундуур урсдаг Хан мөрөн, Москва дундуур урсдаг Москва голоо тэдгээр ард түмэн, улс орон яажшүү авч явааг бид мэднэ.

Тэгвэл Улаанбаатарын зүрхэн дундуур урсдаг Туул голоо бид аврах хэрэгтэйг хүн бүр мэддэг ч яаж аврах, яавал урсацыг нь арвижуулах вэ гэдэг дээр, яаж хайрлан хамгаалах вэ гэдэг дээр олон зүйл хийх хэрэгтэйг манай Ажлын хэсэг аль өнгөрсөн жил яваад үзээд, хараад шалгаад, дүгнэлт бол гарсан байгаа. Гагцхүү Засгийн газар , Хот, нийслэл ажиллаж өгөхгүй байна, хэрэггүй зүйлд энэ байтугай мөнгө зардаг байж Туулын ганц усан сан, боомт барихад шаардлагатай 400 тэрбумын хөрөнгөний асуудлыг тавьсаар атал одоо хүртэл чимээгүй байна гэсэн юм.Хоёр үе шаттай, Туул голын боомт, усан сан барих бүхий л цогц асуудлыг хэрэгжүүлэхэд 2020 он хүртэл ажиллах, үйл ажиллагаа явуулах хэрэгтэй гэнэ.

Гэхдээ энэ ажлыг 3-4 жил хөөцөлдөөд усан сан ч барьж чадахгүй байгаа гэдгийг мэргэжилтнүүд хэлж байлаа.Туулын голын эрэг хавиар нь бохирдуулж, сүйтгэн, хайрга чулуу, шороо гэх зэргийг хайр найргүй олборлолж ус ширгэхэд нөлөөлж байгаа компаниуд гэвэл Эко, Бэгдү, Сэрүүн сэлбэ, Баярсконстракшн гэх зэрэг газрууд байгаа гэдгийг Ажлын хэсгийн нээлттэй хуралдаанд ирсэн зарим мэргэжилтнүүдээс сэтгүүлчдийн асуултад хариулах үеэрээ дурдсан юм.
Эх сурвалж
УИХ-ын Тамгын газар
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.