2008.01.01

Засгийн газар хуралдана

Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болно. Хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ХБНГУ болон Киргиз Улсадхийсэн айлчлалын дүнгийн тухай, Улсын тэргүүний сум шалгаруулах, “Эрдэнэс MGL” ХК-ийн дүрэм батлах тухай, Стратегийн ордын талаар авах арга хэмжээний тухай, Үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх тухай асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Мөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Зөвлөмжийн төсөл болох Хүнсний аюулгүй байдал байдал үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг хэлэлцэж, 2012 оны хаврын тариалалтын бэлтгэл ажлын дүн, “Монгол мал” хөтөлбөрийн 2011 оны үйл ажиллагааны товч тайлан, Шингэн түлш боловсруулах үйлдвэрийн талаар хийсэн судалгааны талаар тус тус хэлэлцэхээр болсон байна.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.