2008.01.01
Сонгино-Хайрхан, Баянзүрх дүүрэг тус бүр 6 мандаттай байна
НИТХ-ын 9 дүгээр хуралдаан болж, "Нийслэлийн 2011 оны төсвийн гүйцэтгэл батлах, 2012 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай" болон "НИТХ-ын сонгуулийн тойрог байгуулж, мандат хуваарилах" талаар ярилцав.НИТХ-ын 9 дүгээр хуралдаанаар төлөөлөгчид ирэх 6 дугаар 28-нд болох НИТХ-ын сонгуулийн тойрог байгуулж, мандат хуваарилах тухай хэлэлцээд нийслэлийн 9 дүүргийн 152 хороо 30 тойрог, 30 мандаттай байхаар болж байна. 15 төлөөлөгч намын жагсаалтаар орж ирэхээр болов.
Тойргийг нутаг дэвсгэрийн хүн амын тоонд нийцүүлж хуваарилан хамгийн олон хүн амтай Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэг тус бүр 6 мандаттай бол Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол, Хан-Уул дүүрэг тус тус 4, Налайх 1, Багануур, Багахангай дүүрэг дундаа 1 мандаттай байхаар тогтлоо.Мөн НИТХ-аар "Нийслэлийн 2011 оны төсвийн гүйцэтгэл батлах, 2012 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай" хэлэлцсэн юм.

Энэ асуудлаар Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б. Баатарзориг төлөөлөгчдөд мэдээлэл өглөө.2011 онд Улаанбаатар хотын төсөвт 195,1 тэрбум төгрөгийн орлого төвлөрч, төсвийн орлогын төлөвлөгөөг 6,9 хувь буюу 12,7 тэрбум төгрөгөөр давуулан биелүүлж, 141,9 тэрбум төгрөгийн зарлага санхүүжилт хийж улсын төсөвт 20,9 тэрбум төгрөг төвлөрүүлжээ.
Хотын 2011 оны төсвийн орлогын 92,2 хувийг татварын орлогоос, 7,1 хувийг татварын бус орлогоор, 0,7 хувийг хөрөнгийн орлогоор тус тус бүрдүүлсэн байна. Мөн 2012 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулахтай холбоотойгоор төсвийн орлого, зарлага, хөрөнгө оруулалтын ажлууд танилцууллаа.
Авто замын салбарт Тасганы овоонд "Монголын үндэсний соёл, шашны цогцолбор, цэцэрлэгт хүрээлэн"-гийн гүүрэн гарц байгуулах, "Хүчит шонхор" захаас Хувьсгалчдын гудамжны уулзвар хүртэлх 1,7 км авто зам, 120 мянгатын авто замын уулзварын шинэчлэлт зэрэг ажлууд хийгдэнэ.
Нийгмийн салбарт Усан спорт сургалтын төвийн агааржуулалтын системийн шинэчлэлт, 2012 онд ашиглалтад орох дүүргүүдийн усан бассейн бүхий сургалтын төвийн техник, тоног төхөөрөмжөөр хангах, хот байгуулалт дэд бүтцийн салбарт Улаанбаатар хотын гэрэл цахилгаангүй болон хүчдэлийн уналттай айл өрхийг эрчим хүчээр хангах, нийтийн зориулалттай орон сууцнуудын барилгын цахилгаан шат, дээврийн засвар, Ногоон зоорь орчмын орон сууцны хорооллын гадна инженерийн шугам сүлжээний ажил гэх мэтээр салбар тус бүрт хийгдэх ажлуудыг нэрлэв.
Дээрх асуудалтай холбоотой тодруулга асуултыг Нийслэлийн Иргэдийн Хурлын төлөөлөгч Д.Баттулга, Х.Оюунцэцэг, Л.Эрхэмбаяр, В.Отгондэмбэрэл, Ц.Анандбазар нар тавьж, хариулт авлаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.