2008.01.01
Хурууны хээгээр саналаа өгнө
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар гарын хурууны хээг ашиглан сонгогчийг таних ажлыг зохион байгуулах тухай, иргэний үнэмлэхээр сонгууль зохион байгуулах гэсэн хоёр заалттай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжлээ.
Хамтарсан танхимын үеэс ярьсан цахим үнэмлэх нэгэнт худлаа болсныг холбогдох албаныхан ний нуугүй хэлж, ийнхүү дараагийн алхмаа тооцоолох болов. Тодруулбал, сонгогч санал өгөхдөө хурууны хээгээ таниулна.
Тэдгээрээс нэн тэргүүнд хурууны хээ нь нууцын зэрэглэлд хамаарах чухал мэдээллийн баазад тооцогдож байна. Гэвч энэхүү мэдээллийн баазыг хэн хариуцаж Улсын бүртгэлийн ерөнхий газраас салган авч, Сонгуулийн ерөнхий хороонд ирээд байгаа сонгогчийн нэрсийн жагсаалттай тулгах ажлыг хариуцаж хийх вэ гэх мэт нарийн асуудлуудыг хуульд онцгойлон зааж өгөөгүй нь хэлэлцүүлгийн шатанд нэлээд маргаан дагуулав.
Учир нь УИХ-ын сонгуулийн тухай хуулийг парламентаар батлах үед цахим үнэмлэхээр сонгууль явуулна гэж байсан. Тиймээс улсын маш нууцын зэрэглэлд хамаарах мэдээллийн баазыг хэн хариуцах вэ гэдэг асуулт хэнийх нь ч санаанд буугаагүй учраас энэ төрлийн заалт хуульд тусаагүй аж.
Гэхдээ УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг "Үүнээс чухал асуудал бол сонгогч саналаа өгөхөд хурууных нь хээг таниулах явдал чухал байгаа. Тиймээс энэ асуудалд байнгын хороо анхаарлаа төвлөрүүлэх ёстой" гэсэн юм.
Үүнтэй ч байнгын хорооны гишүүд санал нэгдэж, сонгогчийн гарын хурууны хээг таньж шалгах ажлыг Засгийн газар хариуцах ёстой гэж үзэн, энэ асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж шийдвэрлэлээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.