Хацар дээрээ коминтерн зурсан гишүүн
2008.01.01

Хацар дээрээ коминтерн зурсан гишүүн

Ц.Батбаяр гишүүний хацарны өнгө өөрийг нь "коминтерн" болгов. Өчигдөр болсон УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Э.Бат-Үүл гишүүн түүнийг ийн тодорхойлсон юм. Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай төслийг Э.Бат-Үүл гишүүн ихээхэн эсэргүүцсэн.

"1929 онд Коминтернийн заавраар гадаадын капиталыг шахах бодлого явуулсан. Энэ процесс давтагдаж байна" хэмээсэн түүний үгийг Ц.Батбаяр буруушаасан нь Үүл гишүүний уурыг улам хүргэж орхив. Өмнүүр нь орон.үгийг нь тасалсан Ц.Батбаяр гишүүнийг "Би чамаас асуугаагүй, чи дуугүй байна. Коминтерн гэдгээ хацар дээрээ зурчхаад" хэмээсэн юм. Одоо цагт хацарны өнгө хүртэл улстөрийн үзэл баримтлалыг илэрхийлдэг болжээ.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.