2008.01.01

Хүүхдүүд төрсний гэрчилгээгээр эрүүл мэндийн тусламж авдаг боллоо

Нийгмийн даатгалын ерөнхий газар энэ сарын 8-наас эхлэн шинээр төрсөн хүүхдүүдэд эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг олгохгүй байхаар болжээ. Энэ нь эрүүл мэндийн даатгалын дэвтэр хэрэглэлгүйгээр, төрсний гэрчилгээгээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авдаг болсон гэсэн үг юм. Тиймээс өмнө нь даатгалын гэрчилгээгээ гээсэн болон дахин авч чадаагүй байгаа 0-16 насны хүүхэд гэрчилгээ дахин авах шаардлагагүй болж байна.

Өөрөөр хэлбэл, Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нь төрөөс хариуцдаг иргэдийн даатгалын гэрчилгээг бусад албан ёсны баримт бичигтэй хамтатгах зорилгоор 16 хүртэлх насны хүүхдийн эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг төрсний гэрчилгээтэй адилтган үздэг болсон байна.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.