2008.01.01

Байгаль нуурт шумбасан анхны Ерөнхийлөгч

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ам нь халсан бол зогсохоо мэдэхгүй ярьдаг зуршилтай. Энэ зуршлыг нь UBS телевизийнхэн саяхан сэдрээж орхив. Өөрөөр хэлбэл тэрбээр саяхан “Universe best songs” наадмын оролцогчидтой уулзалт хийж яриа өрнүүлсэн юм. Энэ үеэр UBS телевизийн хөтлөгч Б.Саруул “Дэлхийд Байгаль нуурт шумбасан хоёр л Ерөнхийлөгч байдаг. Түүний нэг нь ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин. Харин нөгөөх нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж” хэмээн оролцогч хүүхдүүддээ мэдээлэл өгөхөд эрхэм Ерөнхийлөгч маань “Путин тэр үед Ерөнхий сайд байсан, тэгэхээр Байгаль нуурт шумбасан анхны Ерөнхийлөгч нь би гэсэн үг” хэмээн өөрийгөө тодотгоод авна билээ.

Чадаж байгаа юманд арга байхгүй гэдэг шиг үнэн юм чинь өөрөөрөө бардамнахаас ч яахав дээ. Дашрамд сонирхуулахад тэрбээр 2010 онд дэлхийн хамгийн цэнгэг нуур гэгддэг Байгаль нуурт “Мир-2” шумбагч хөлгөөр шумбасан юм. Амь эрсэдсэн энэ аяллын зорилго нь байгаль дэлхийгээ хайрлах цаашлаад чандмань эрдэнэ болсон усаа хайрлах бодлыг хүмүүст төрүүлэх байсан гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.