2008.01.01

Хөдөөд МАН, хотод АН тэргүүлжээ

"Сант Марал" сангаас сонгууль бүрийн өмнө явуулдаг уламжлалт судалгаагаа дэлгэсэн байна. Энэхүү удаагийн судалгаанд нийслэл болон 21 аймгийн 5020 иргэнийг хамруулжээ.

Цаг хугацааны хувьд, энэ оны гуравдугаар сарын 16-наас дөрөвдүгээр сарын 14-ний хоорондох үеийн хугацааг хамарч байна. Тодруулбал, энэ зуны их сунгаанд хөдөөд МАН 18.0 хувиар ялах магадлалтай байгаа бол АН 17.2 хувийн санал авчээ. Удаах байранд МАХН-МҮАН-ын холбоо 5.5 хувь, ИЗ-НН 1.2 хувийн саналтай байна.

Харин нийслэлд МАН 14.4 хувь, АН 17.5 хувиар тэргүүлэхээр байгаа юм. Гуравдагч хүчний орон зайг экс эрхмийн холбоо 7.3 хувиар эзэлж буй.

Нэр дэвшигчийн тухайд, парламентад зайлшгүй суух ёстой буюу нийгэмд хэрэгтэй улстөрчөөр ҮЭ-ийн С.Ганбаатар 25.8 хувиар тэргүүлжээ. Харин аман хүзүүнд МАХН-ын дарга Н.Энхбаяр 17.3 хувийн санал цуглуулж чадсан байна.

Мөн удаах байранд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 14.7 саналтай буй бол МАН-ын дарга С.Батболд 12.4 хувийн саналтай байгаа юм. Тавдугаар байранд С.Оюун гишүүн 8.5 хувиар дэмжигджээ. Сүүлийн таван байранд Ерөнхийлөгч асан Н.Багабанди, Б.Жаргалсайхан, УИХ-ын гишүүн Х.Баттулга, З.Алтай, С.Баяр нар багтсан банйа.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.