2008.01.01

Түймэртэй аймгуудын нутгаар үүл буудна

Монгол орны олон аймагт түймэр асч аюултай байдалд хүрээд байгаа билээ. Ой, хээрийн түймрийн нөхцөл байдал хүндэрч болзошгүй байгаа тул Хөвсгөл, Сэлэнгэ, Булган аймгуудын түйм­рийн голомт бүхий сум, орон нут­гуудад үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас оруулах ажлыг Ус цаг уур, орчны шинжилгээний газар, "Хурын шим" төвүүд хийхээр болжээ. Дөрвөн  хэсэг экспедицийг ажил­луулахаар бэлтгэлээ хангасан байна. Иймд, дээрх аймгуудын түймрийн голомт бүхий сумдаар энэ сарын 11,12-ны өдрүүдэд хур тунадас орохыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.

Мөн цаг агаарын урьдчилсан мэ­дээ­­гээр өнөө маргаашдаа ихэнх нутгаар салхины хурд зарим газ­раар 18-20 метр секунд хүрч ши­рүүсч шороон шуургатай байх тул сонор сэрэмжтэй байхыг сэрэмж­лүүллээ. Он гарсаар Монгол Улсын хэмжээнд 17 аймгийн 71 суманд 117 удаагийн ой, хээрийн түймэр гараад байна. Одоогийн байдлаар Сэлэнгэ, Хөвсгөл,  Бул­ган, Архан­гай аймагт түймэр асч байна. Харин Дорнод аймгийн Баяндун сумын нутаг Шивэртийн ам гэдэг газар гарсан хээрийн түймрийг унтрааж орон нутагт хүлээлгэн өгсөн байна.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.