Троллейбус угсрах үйлдвэр ашиглалтад орлоо
2008.01.01

Троллейбус угсрах үйлдвэр ашиглалтад орлоо

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар байгуулсан троллейбусны угсралт, үйлдвэрлэлийн байрыг ашиглалтад орууллаа.

"Цахилгаан тээвэр" компанийн угсралтын үйлдвэрлэлийг шугаман дамжлагад шилжүүлснээр үйлдвэрлэлийн хүчин чадал гурав дахин өсөж, жилд 80-100 ширхэг троллейбус, дуобус угсарч, үйлдвэрлэх техник технологийн боломжтой болжээ.

Экологи эдийн засгийн олон давуу талтай энэхүү тээврийн хэрэгслийн үйлдвэрлэлийг бэхжүүлэх, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхэд цаашид нийслэлийн зүгээс дэмжиж ажиллах юм байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.