2008.01.01
Нарны гүүр төлөвлөсөн хугацаандаа ашиглалтанд орно
Япон Улсын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй Нарны зам дээгүүрх гүүрэн гарц буюу Их тойруу гудамжийг Энгельсийн гудамжтай холбох гүүрэн байгууламжийн ажлын гүйцэтгэл 80 хувьтай байна. Гүүрэн гарц төлөвлөгдсөн хугацаандаа ашиглалтанд орно гэдгийг гүйцэтгэгч байгууллагаас хэлж байна. 2009 оны 11 сараас хэрэгжиж эхэлсэн энэхүү төслийн хэрэгжих хугацаа нь 37 сар агаад энэ оны 11 сарын 15-нд Нарны гүүр ашиглалтанд орох юм. Хойд ба урд хэсгийн замын хамт нийт 895 метр урт байгууламж ашиглалтанд орсноор Улаанбаатар хотын авто замын ачаалал 22 хувиар буурч, одоо байгаа 2 гүүрийн ачаалал багасан, автозамын нийт хөдөлгөөний аюулгүй, жигд байдал хангагдах аж.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.