Сонгуульд өрсөлдөх намууд батлахаа гардлаа
2008.01.01

Сонгуульд өрсөлдөх намууд батлахаа гардлаа

Дөнгөж сая УИХ-ын сонгуульд өрсөлдөхөөр бүртгүүлсэн нэг намын төлөөлөл Сонгуулийн ерөнхий хорооны даргаас батлахаа гардаж авлаа.

Төрийн ордны ёслол хүндэтгэлийн А танхимд болсон уг ёслолд сонин, содон хүмүүс их ирсэн байв. Тухайлбал, “Анод”-ын гэх тодотголтой Н.Даваа Иргэний хөдөлгөөний намын батлахыг гардаж авсан. Түүний өмгөөлөгчөөр ажиллаж байсан, одоо Н.Энхбаярын өмгөөлөгчөөр ажиллаж байгаа Б.Оюунбилэг ч энэ үеэр түүнтэй хамт байсан юм.

Мөн Эх орон намын дарга Д.Эрдэнэбат намынхаа батлахыг гардсан. Эрх баригч хоёр нам болох Ардын нам болон Ардчилсан намынхан жижиг намуудын дунд сүрийг үзүүлэн байсан ч МАХН-ынхан тэднээс дутахгүй сүр дуулиан гаргаж байв. МАХН-ынхан МҮАН-тай эвсэж Шударга ёс эвсэл байгуулан энэ удаагийн сонгуульд оролцохоор болсон.

Тэд олны танил гэгдэх бүх л төлөөлөгчдөө энэ үеэр авчирсан байв. Эрх баригч намаас намын дарга, генсек нар нь батлахаа гардсан бол МАХН, МҮАН-ын эвслээс МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва, нарийн бичгийн дарга Н.Удвал, МҮАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батцэрэг нар гардсан. Мөн Хамуг Монголын хөдөлмөрийн нам, БНН-ын эвслээс УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр, Хамуг Монголын хөдөлмөрийн намын дарга С.Молор-Эрдэнэ нар батлахаа гардсан юм.

Иргэний зориг-ногоон намынхан энэ үеэр намынхаа туг далбааг хийсгэн олны анхаарлыг татаж байв. Тус намын дарга С.Оюун, Д.Энхбат, Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганхүү нар хүрэлцэн ирсэн байв.
Нийтлэлч
Р.Сарангоо
Эх сурвалж
Улстөрийн тойм сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.