2008.01.01

'Оюутолгой'' компани Хятадаас эрчим хүч авахаар хэлцэл хийж байна

"Оюутолгой" компани Хятадаас эрчим хүч авахаар хэлцэл хийж байгаа аж. Учир нь уурхайн олборлолт эхлэхэд эрчим хүчний хэрэглээ 130 мВт болох нь тогтоогджээ. Одоогоор Хятадаас цахилгаан худалдаж авах хэлцэл нь батлагдаагүй байгаа аж. "Оюутолгой" компани Хятадаас цахилгаан авсныхаа төлбөрт өдөрт 30 сая төгрөг төлөх тооцоо гарсан байна.

Тэд одоогоор 24 мВт-ын суурилагдсан хүчин чадалтай дизель генератораар эрчим хүчний хэрэглээгээ хангаж байгаа гэнэ. Дашрамд дурьдахад, "Оюутолгой" компани 2016 онд цахилгаан станцаа ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.