2008.01.01

Оюу толгойгоос жилд гурван сая унци мөнгө олборлоно

Алтны үнийн өсөлттэй уялдаж ханш нь өсөх металл бол мөнгө гэж дэлхийн шинжээчид таамаглаж байна. Унци мөнгөний дундаж үнэ энэ онд 33-35 ам.доллар, ирэх онд 35-40 ам.доллар хүрэх хандлага ажиглагджээ. Манай улсын хувьд 2200 тн мөнгөний нөөцтэй юм байна. Прогнозын нөөц нь 6000 мянган тн гэдэг.
 
Гэхдээ энэ хэмжээ баталгаатай биш. Нарийвчилсан хайгуул хийсний дараа 50 хувь дээшлэх юмуу доошлох магадлалтай гэнэ. Мөнгөний 75 хувийг мөнгө агуулсан зэс, хар тугалга, цайрын ордуудын хүдрийг боловсруулах явцад гаргаж авдаг байна. Мөнгө байгаль дээр цэвэр байдлаараа тохиолдох нь ховор гэж геологичид хэлдэг. Манай улсын Хар толгой, Мөнгөн өндөрийн ордууд хар тугалга мөнгөний төрөлд багтдаг аж.
 
Өндөр уулсын бүсэд оршдог учраас хүнд нөхцөлтэй, дэд бүтэц муу гэсэн шалтгаанаар нээснээс нь хойш 40 шахам жил ашиглаагүй байгаа Асгатын мөнгөний орд мөнгөнөөс гадна тодорхой хэмжээний зэс, хар тугалга, төмрийн нөөцтэй аж. Оюу толгой төслийн үйл ажиллагаа эхлэхээр нэг жилд гурван сая унци мөнгө олборлох юм байна. Энэ үед манай улсын мөнгөний олборлолт нэлээд нэмэгдэнэ гэж АМГ-ынхан үзэж байна.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.