Д.Ганболд: Албан тушаалаа өгөхгүй
2008.01.01

Д.Ганболд: Албан тушаалаа өгөхгүй

Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Ганболд удахгүй болох УИХ-ын сонгуульд нэр дэвших гэж байгаатай холбоотойгоор өнөөдөр албан тушаалаасаа огцрох өргөдлөө өгөхөөр төлөвлөж байгаа гэх мэдээлэл ирсэн юм.

Энэ талаар түүнээс өөрөөс нь тодруулахад "Би тэгээд албаа өгчихөөд хаачих юм. Мэдээж улстөрч хүний хувьд сонгуульд нэр дэвших нь дэвшинэ. Ямар ч байсан одоогоор албан тушаалаа өгнө гэсэн бодол алга. Яагаад ийм мэдээлэл гарсныг мэдэхгүй байна" гэлээ.

Дашрамд дурьдахад, УИХ-ын сонгуульд намуудаас нэр дэвшигчид хуулийн дагуу ирэх долоо хоног гэхэд тодорхой болох ёстой. Одоогийн байдлаар намууд сонгуульд өрсөлдөх мөрийн хөтөлбөрөө аудитаар батлуулж, Сонгуулийн ерөнхий хорооноос батлахаа гардан аваад байгаа.

Харин сонгууль ирэх зургадугаар сарын 29-ний өдөр болохоор тов гарсан билээ. Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Ганболдын хувьд өмнө нь 2004 онд Хэнтий аймагт нэр дэвшсэн ч ялагдаж байсан юм.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.