2008.01.01

“Саусгоби сэндс”-ээс болж “Айвенхоу Майнз”-ын хувьцаа буурч эхэллээ

Олон улсын хөрөнгийн биржүү­дэд “Саусгоби Ресор­сиз”-ийн хувьцаа 6.21 ка­над доллар болжээ. Энэ нь багагүй хувиар буурсан үзүүлэлт аж. Үүнээс гад­на “Айвенхоу Майнз” ком­панийн хувьцааны ханш ойрын хоёр жил есөн сар орч­мын хугацаан дахь хам­гийн доод түвшиндээ хүрч 9.88 канад доллар болж буурчээ. Тус компани “Саусгоби Ре­сорсиз”-ийн 57.6 хувийг эзэмшдэг бөгөөд сүүлийн үед “Саусгоби сэндс” болон “Чалко”-гийн наймаанаас болж дээрх компаниудын нэр хүнд унаж байна гэж ажиглагчид үзсэн байна. Үүнээс гадна стратегийн ач хол­богдогдол бүхий аж ахуйн нэгжүүдэд гадаадын хөрөнгө оруу­лалтыг хяз­гаарлах тухай хуу­лийн төс­лийг хэлэлцэж буй нь ч үүнд нөлөөлсөн байж магадгүй гэжээ.

“Айвенхоу Майнз”-ын хувь­цааны үнэ өнгөрсөн до­лоо хоногт дунджаар 11 канад долларын үнэтэй байсан бол “Саусгоби Ре­сорсиз”-ийнх 6.85 канад доллар байжээ. Гэхдээ хоёр компанийн хувь­цааны үнэл­гээ ийнхүү буурсан нь дэл­хийн хөрөнгийн захын ерөн­хий байдалтай ч бас хол­боотой юм. Учир нь өнгөрсөн даваа га­рагаас эхлэн “Dow Jones”, “S&P 500”, “STOXX 50”, “FTSE 100”, “Hang Seng”, “Nikkei” зэрэг бүхий л гол гол ин­дексийн үзүүлэлтүүд унаж эхэлсэн юм.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.