2008.01.01

Сангийн яамны ''Нээлттэй хаалганы өдөрлөг'' болно

Монгол Улсын Засгийн газрын ''Ардын засаг-Ард түмэнтэйгээ хамт'' аяны хүрээний Сангийн яамны ''Нээлттэй хаалганы өдөрлөг'' 5 сарын 20-ны 10.00-17.00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд болно. Тус “Нээлттэй хаалганы өдөрлөг”-т Сангийн яамны харьяа Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар бүх дүүргийн татварын хэлтэс, Хөгжлийн банк, Төрийн банк оролцоно.
 
Сангийн яаман дээр хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөр байгууллагуудын үйл ажиллагааг олон нийтэд танилцуулах юм. Өдөрлөгөөр эдгээр байгууллагуудын удирдлага, ажилтнууд олон нийтэд шаардлагатай мэдээллийг газар дээр нь өгч, шууд харилцах юм.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.