2012.05.26

Сэлбийг наадмаас өмнө урсгана

Өнгөрсөн онд эхэлсэн Сэлбэ голыг сэргээх төслийн ажлын хүрээнд Зуун айлын гүүрнээс 350 метр газар Сэлбийн хоёр хажуугийн даланг буулган шинэчлэх ажлыг хийж дуусчээ. 


Нийслэлийнхний нүдэн дээр хийж байгаа энэ ажлыг хэрэгжүүлснээр Улаанбаатар хот бага ч гэсэн тоосноосоо сална. Агаарын тоосонцор багасч чийгшинэ гэж мэргэжилтнүүд үзэж төслийн ажлыг эхлүүлсэн юм.

Мөн усны толио үүсгэх зориулалт бүхий гурван тунгаагуурыг хийж дуусчээ. Удахгүй хөрсний усыг тусгаарлах материалыг дэвсэж хайргаар бүрхсэний дараа голын усыг урсгаж эхлэх юм байна.

Голын хоёр талаар тарих мод бутыг Сэлэнгэ аймгаас захиалж авахаар болжээ. "Сэлбэ" төслийн менежер Ц.Одхүү наадмын өмнөхөн Сэлбэ голын тодорхой хэсэг газраар тогтмол урсаж эхэлнэ гэв.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.