2012.05.29

Сонгогчдын шилжилтийг зогсоов

Санал авах өдрөөс 30 хоногийн өмнө сонгогчдын шилжилтийг зогсоохоор УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасан. 


Иймд сонгогчдын шилжилт хөдөлгөөнийг өчигдрөөс улсын хэмжээгээр түр зогсоолоо. Өөрөөр хэлбэл, нийт сонгогчийг шилжүүлэх, шилжилт хөдөлгөөнийг бүртгэхийг хуулиар хориглосон байна. Сонгууль дууссаны дараа буюу ирэх зургадугаар сарын 28-наас хойш шилжилт хөдөлгөөн хэвийн үргэлжлэх аж.

Санал авах байранд биечлэн хүрэлцэн ирж чадахгүй эрүүл мэндийн шалтгаантай, нийтийн дайчилгаанд хамрагдсан, захиргааны зөрчлийн улмаас баривчлагдсан, албадан саатуулагдсан, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, байцаан шийтгэх албадлаган арга хэмжээний улмаас баривчлагдсан, цагдан хоригдсон хүмүүсийн саналыг урьдчилан авна.

Эдгээр иргэдийн саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах өдрийн өмнөх өдөр буюу зургадугаар сарын 27-нд авах аж.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.