Саналын хуудасыг хэрхэн бөглөх вэ?
2012.06.07

Саналын хуудасыг хэрхэн бөглөх вэ?

Удахгүй 2012 оны УИХ болон НИТХ-ын сонгууль болно. Харин иргэд саналын хуудас хэрхэн бөглөх зааврыг хүргэж байна. 


Саналын хуудсан дээр нэр дэвшигчдийн болон намуудын гэсэн хоёр янзын нэрс бий. Сонгогч сонгох нэр дэвшигч болон нэг намын өмнөх дугуйг дүүргэн будах юм байна. Өөрөөр хэлбэл, өмнө нь нэр дэвшигчийн өмнөх дугаарыг дугуйлдаг байснаа больсон гэсэн үг.

Хэрэв хуудсаа буруу бөглөсөн бол сонгогч нэг удаа дахин хуудас авах боломжтой. Мөн саналын хуудсан дээр гарын үсгээ зурах, өөр янз бүрийн тэмдэглэгээ санаатай хийх замаар сонгууль будлиантуулах асуудал гарч болзошгүй хэмээн гишүүд болгоомжилж байсан билээ.

Өөрөөр хэлбэл, сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэлтэй эсэхээ шалгуулж, сонгогчдын нэрийн жагсаалтад гарын үсэг зурж баталгаажуулсны дараа саналын хуудас авч саналаа өгөх ажээ.

Сонгогч саналаа тэмдэглэхдээ өөрийн дэмжиж буй нэр дэвшигч, нам эвслийн нэрийн өмнөх дугуйг саналын хуудсанд бичигдсэн зааврын дагуу зориулалтын үзгээр дүүргэж будах юм.

Тодруулбал, иргэн та Булган, Говь-Алтай, Дорноговь-Говьсүмбэр, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар аймгийн нэг мандаттай тойргийн сонгогч бол өөрийн сонгохыг хүссэн нэг нэр дэвшигчийн өмнөх дугуйг дүүргэн будаж саналаа тэмдэглэнэ.

Харин нийслэлд саналаа өгч байгаа сонгогч саналын хуудасны нүүрэн талд УИХ-ын сонгуульд саналаа өгч тэмдэглэл хийсний дараа саналын хуудасны ар талын хэсэгт НИТХ-ын сонгуульд санал өгнө.

Тухайлбал, НИТХ-ын сонгуульд нэр дэвшигчийн төлөө санал өгөх хэсэгт өөрийн сонгохыг хүссэн нэг нэр дэвшигчийн өмнөх дугуйг дүүргэн будна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.