Шүүх хурал дээр хөзөр тоглов
2012.06.07

Шүүх хурал дээр хөзөр тоглов

Норвегийн алан хядагч Андерс Брейвикийн хэргийг шүүх хурлыг явуулж байсан таван шүүгчийн нэг нь хурлын үеэр компьютер дээрээ хөзөр тоглож байгаад гэрэл зурагчны дуранд өртжээ. Шүүгч Эрнст Хеннинг Эйлсен зөөврийн компьютер дээрээ хөзөр тоглож байгаа гэрэл зургийг Норвегийн verdens Gang хэвлэлд нийтэлсэн байна. Энэ сонинд бичсэнээр түүнийг хөзөр тоглож байх үед шүүхийн өмнө нэгэн гэрч мэдүүлэг өгч байсан гэнэ.Харин шүүгчийн албан ёсны төлөөлөгч болсон үйл явдалд тайлбар өгөхдөө "шүүгчид шүүх дээр үг хэлж байгаа хүмүүсийг үргэлж анхааралтай сонсдог, анхаарлаа төвлөрүүлэх олон арга бий" хэмээгээд Эйлсенийг хөзөр тоглосон гэдгээ няцаахыг хүсээгүй хэмээн мэдэгдсэн байна.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.