2012.06.11

Хамгийн ядуу орнуудыг нэрлэжээ

Америкийн "Business Insider" байгууллагаас жил бүр нийтэлдэг дэлхийн улс орнуудын ядуурлын индекст эдийн засгийн хамгийн хүнд үеийг даван туулж байгаа Грек улс ороогүй байна.


Тус байгууллага уг индексийг гаргахдаа улс орнуудын ажилгүйдлийн түвшин, инфляцийн түвшинг үндэслэдэг ажээ. Эдгээр үзүүлэлт нь өндөр байх тусам хүн амын дунд ядуурлын түвшин төдий чинээ өндөр байдаг.

Хамгийн ядуу орнуудын жагсаалтын эхний гуравт Африкийн гурван улс орсон нь Зимбабве, Либери болон Буркина-Фасо улсууд юм. Эдгээр улсын хүн амын 70 гаруй хувийг ажилгүйчүүд эзэлдэг бөгөөд тэд нэн ядуучуудын бүлэгт хамаардаг байна. Жагсаалтын эхний аравт хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Туркменистан, Беларусь улс багтжээ.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.