A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 1

Filename: controllers/content.php

Line Number: 127

МАН-ын бүлгийг Н.Энхболд ахлахаар болов
МАН-ын бүлгийг Н.Энхболд ахлахаар болов
2012.07.21

МАН-ын бүлгийг Н.Энхболд ахлахаар болов

Сонгуулийн үр дүнгээр энэ УИХ гурван Бүлэгтэй байхаар болсон. АН болон “Шударга ёс” эвслийнхэн бүлгийн даргаа сонгосон бол МАН-ынхан хүлээзнэж байсан юм. Тэгвэл МАН-ын Удирдах зөвлөлийн өчигдрийн хуралдаанаар шийдсэн нэг асуудал нь энэ юм байна. УИХ дахь бүлгийн даргаар тэд гишүүн Н.Энхболдыг санал сонгохоор ярилцжээ.

Удирдах зөвлөлийн хурлын дараа УИХ дахь бүлэг нь үргэлжлүүлэн хуралдаад энэ шийдвэрийг баталгаажуулсан байна. Ийнхүү УИХ дахь МАН-ын бүлэг шинэ даргатай болов. Тус Бүлэг одоогоор УИХ-д 25 гишүүнтэй байгаа. УИХ-ын даргыг чуулганаар албан ёсоор томилсны дараа намууд Бүлэг байгуулах тухай тогтоол, гишүүдийнхээ нэрсийг спикерт өргөн мэдүүлж, үйл ажиллагаагаа албан ёсоор эхэлнэ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.