МАН-ын удирдах байгууллага бүрэлдэхүүнээрээ хариуцлага хүлээх ёстой
-Ардчилсан нам Засгийн газарт хамтарч ажиллах талаар бие даагч гишүүдтэй хэлэлцээ хийнэ гэдгээ мэдэгдсэн. Энэ талаар танд тус намаас санал тавьсан уу?
-Албан ёсоор санал тавиагүй. Гэхдээ Монголын төлөө хамтарч ажилладаг албан бус фракц бий. Газар шороо, байгалийн баялгаа хамгаалах талаар байр суурь нэгдэж байсан хүмүүстэйгээ цаашид ч Тавантолгой, Оюутолгойн асуудлаар хамтарч ажиллана гэж бодож байгаа.
-Тэгвэл та Засгийн газарт хамтарч ажиллаххүсэлтээ Ардчилсан намдтавьсан юм уу?
- Би санал тавихгүй. Бие даагч ч гэсэн мөрийн хөтөлбөртэй. Түүнийгээ хэрэгжүүлэх шаардлага гарна. Энэ агуулгаар засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт амлалтуудаа тусгахад хамтарч ажиллах шаардлага гарахыг үгүйсгэхгүй. Би мөрийн хөтөлбөрт амалсан гол зүйлээ хэрэгжүүлэх гарцыг бодож байгаа.
-Та Засгийн газарт хамтарч ажиллахад бэлэнгэсэн үг үү?
-Мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийи тулд хамтрахад татгалзахгүй.
-Таныг сайд болооч гэсэн санал ирвэл хүлээж авна гэж ойлгож болох уу?
-Миний мөрийн хөтөлбөрийг Засгийн газрын үйл ажиллагаанд тусгана гэвэл татгалзахгүй. Монгол Улсын хөгжлийн төлөө, байгалийн баялгаа зөв ашиглахын төлөө явна гэвэл хамтарч болно.Урт, дунд хугацааны бодлого, төлөвлөлттэй, хяналт, хариуцлагын тогтолцоотой, сайн засаглалтай Засгийн газрыг дэмжиж ажиллана. Ийм л Засгийн газар байгаасай гэж хүсч байгаа. Өнөөдөр манай улсад уул уурхайг дагаад эдийн засаг томорлоо. Тэр хэмжээгээр шийдэх асуудлууд цар хүрээний хувьд ч том болсон. Тиймээс энэ бүгдийг хийж чадах сайн засаглал бий болж байж үр дүн нь нийгэмд мэдрэгдэнэ. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн 10,20жилийнх шиг урсгалаар нь авч явах эдийн засаг биш.
-Та энэ дөрвөн жилд аль нэг нам, эвсэлд нэгдэх бодол байгаа юу: Таныг МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвсэлд орж магадгүй гэх таамаг сонгуулийн өмнөөс л гарсан шүү дээ?
-Одоогоор таамаг л байх. Дөнгөж сонгогдчихоод нам хайж гуйх бодол одоохондоо алга. Мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх тухай л бодож байна. Бусад намууд ч мөрийн хөтөлбөртэй. Гэхдээ хэн Засгийн газарт орсон нь мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломжтой болно. Одоо хоёр нам, нэг эвсэл парламентад байна. Үүнээс Ардчилсан нам Засгийн газарт орох нь тодорхой. Үлдсэн нэг нам, нэг эвслийн хэн нь мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх вэ гэдэг Засгийн газарт орохоос шалтгаална. Үлдсэн нь сонгуулийн амлалтаа хэрэгжүүлж чадахгүй гэсэн үг. Нөгөө намаас 20 гаруй хүн сонгогдсон ч гэсэн Засгийн газарт орохгүй бол мөрийн хөтөлбөр нь хэрэгжихгүй.
-Та мөрийн хөтөлбөртөө ямар зүйлүүд амалсан юм бэ. Гол зүйлээс ньдурданауу?
-Миний мөрийн хөтөлбөрт хөдөөгийн иргэдтэй холбоотой томоохон зүйлүүд тусгасан. Хөдөөд залуу малчдыг авч үлдэх, ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэхийн тулд тэдний шаардлагыг хангасан байр сууцны хөтөлбөр хэрэгжүүлье гэсэн зорилт байгаа. Малчид, малтайгаа байж бид, Монголоороо үлдэнэ гэдэг үнэн шүү. Энэ бол бидний дархлаа, тусгаар улс оршин тогтнохын үндэс. Үүнд томоохон хөрөнгө шаардах учир Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгаж байж хэрэгжүүлэх шаардлагатай болж байгаа юм. Мөн аймгийн төв Мөрөн суманд орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэх амлалт байгаа. Өнгөрсөн дөрвөн жилд дулааны станцыг нь барьж өгсөн. Одоо түүнд түшиглээд орон сууцжуулах шаардлагатай. Манай аймгийнхан мод их түлдэг. Тухайлбал, жилд 10 мянган машин мод түддэг. Монгол Улсын ойн нөөцийн 30 хувь нь манай аймагт байгаа учир модны хэрэглээг багасгахын тулд орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай. Иймэрхүү томоохон зорилт байна. Үүнийгээ Засгийн газрын үйл ажилгааны хөтөлбөрт тусгах шаардлага бий.
-Ардчилсан нам аль намтай хамтарч Засгийн газраа байгуулах нь зөв гэж та бодож байна вэ?
-Ямар ч байсан МАНАН биш. Яагаад гэвэл өнгөрсөн дөрвөн жилд Засгийн газар сайн ажиллаагүй. Оюутолгойгоор ашиггүй наймаа хийсэн. Тавантолгойг ярьсаар байгаад дууссан. Үр дүн нь ард түмэнд таалагдаагүй. Дахиад ийм байдал үргэлжилбэл ард түмэн хүлээж авахгүй. Аль ч талаас нь харахад МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвсэлтэй хамтарсан нь дээр байх.
-Шинэ Засгийн газар байгуулах тухай МАН-аас бусад хүчин ярьж байна. Харин Ардыннам сонгуульд ялагдсан учир дарга нартаа хариуцлага тооцох ёстой гэсэн шүүмжлэл өрнөж байна. Та тус намын гишүүн байсны хувьд энэ талаар ямар бодолтой байгаа вэ?
-45 суудлыг 25 болгосон, Улаанбаатарыг алдсан намын удирдлага хариуцлага хүлээх ёстой.
МАН-ын Удирдах зөвлөл бүрэн бүрэлдэхүүнээрээ хариуцлага хүлээх ёстой. Мөн намын удирдах дээд байгууллага Бага хуралд ч гэсэн хариуцлага хүлээлгэх нь зөв.
-Яагаад Бага хурал гэж?
-Намын нэр солих шийдвэрийг Бага хурлаас гаргасан. Мөн сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах чиглэлийг ч Бага хурлаас гаргасан шүү дээ.Энэ шийдвэрүүдийн үр дүн буруу байсан нь сонгуулийн ялагдлаар батлагдлаа. Тиймээс Их хурлаа хуралдуулж намын шинэ удирдлагаа томилж намын удирдах дээд байгууллага Бага хурлаа зохион байгуулах ажлуудыг хийх ёстой. Шинэ удирдлагатай ажиллавал ард түмний итгэлийг авах бололцоо үүснэ. Ард түмний итгэлийг авч байх нам сонгуульд ялдаг болохоос мөнгө байгаад ялж боддоггүй гэдгийг энэ сонгууль харууллаа.
-Ардын намын ялагдлын гол шалтгаац юу байсанбол?
-Намын нэр сольсон, үүнээс болж нам дотор хагарал үүссэн . Хэдийгээр үзэл бодол өөр байсан ч ялалтын төлөө хамтрах ёстой байсан. Мөн олон түмний итгэл, дэмжлэгийг хүлээсэн хүмүүсээ намын жагсаалтад оруулах ёстой байсан.
Гэвч олон удаа сонгогдсон гэсэн шалгуураар жагсаалтыг гаргасан нь буруу байсан. Өөрөөр хэлбэл, олон нийтийн дэмжлэгийг хэр хүлээж байгаагаар ньжагсаахаас биш олон сонгогдсоноор нь жагсааж болохгүй. Ялсныхаа дараа маргалдахаас биш сонгуулийн өмнө хагаралдаж, хоёр тийщ болох нь буруу байсан.
МАН-ын бас нэг аддаа бол асуудлыг нэг, хоёр хүний бодлоор» бүлэг, Удирдах зөвлөлд тулгадаг. Олон талаас нь, олон ургальч үзлээр асуудалд ханддаггүй нь ардчилсан нийгэмд алдаа дутагдал болж байна. Зөвхөн даргын бодсоноор явдаг байж болохгүй. Олон ургальч үзлээр хандвал шийдвэр алдаагүй байх магадлал өндөр. Ингэж байж ардчилсан нийгэмд амьдарна.
-Та МАН-д буцаж орох уу?
-Намын шинэчлэлээс шалтгаална. Энэ хоёр намыг нэгдээсэй гэсэн байр сууриа би өмнө нь олон удаа илэрхийлж байсан. Одоо ч миний байр суурь хэвээр байгаа