МАН иргэдээ басамжилж, мөнгөөр бүхнийг шийдэж байна
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн
2012.05.03

МАН иргэдээ басамжилж, мөнгөөр бүхнийг шийдэж байна

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнтэй ярилцлаа.

-Сүүлийн үед МАН тэрбумтан, бизнесмэнүүд, хөрөнгө мөнгөө үрж ядсан хүмүүсийг л дэмжиж байна. Үүнд нь шүүмжлэлтэй хандсан учраас намайг нэр дэвшүүлэхгүй санаатай байна.

Ц.Нямдорж сайдын асуудалд өөрийн байр суурин дээрээ хатуу байна гэдгээ хэлсэн. Тиймээс Бага хуралд оролцоогүй гээд гишүүнээс хасах зүйл байхгүй. Есөн гишүүн хууль зүй, дотоод хэргийн сайдыг огцруулах санал гаргахдаа олон түмэнд бий болсон дургүйцлийг манай нам ойлгож, хариуцлага тооцоосой гэж үзсэн. Хууль зүй, дотоод хэргийн сайдыг огцруулахад би кнопоо дарах хэвээрээ. Хэрэв намаас намайг "Ц.Нямдоржийг огцруулах санал өгсөн учраас намаасаа хөөнө" гэвэл би намаасаа гарна. Харин ямар нэг буруу шийдвэр гаргаагүй байхад намын зүгээс Бага хурлын гишүүнээс татгалзуулах эрх байхгүй.

-Өнгөрсөн мягмар гаригт УИХ дахь МАН-ын бүлгийн дөрвөн гишүүн намын бүлгээсээ гарах тухай мэдэгдэл хийж, гурав нь албан ёсоор намаасаа гарсан. МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлагдсан өдрөөс эхлэн халдашгүй байдлаа зөрчүүлсэн, зодуулсан хэмээн хэвлэлийн "баатар" болоод байсан УИХ-ын гишүүн Ч.Улаан, Д.Тэрбишдагва, О.Чулуунбат нар намаасаа албан ёсоор гарч, МАХН-ын удирдах албан тушаалд сууцгаасан. Харин намаасаа гараагүй, бүлгээсээ гарсан гэх мэдээллийг өгөөд байсан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрээр намаасаа гараагүй, бүлгийн асуудалд оролцохгүй гэж байхад бага хурлын гишүүнээс хасч байгаад нь гомдолтой байгаа аж. Энэ талаар УИХ-ын гишүүд Ц.Даваасүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.

- Хоёрхон өдрийн өмнө болсон МАН-ын Бага хурлаар хэд хэдэн хүнийг намын Бага хурлын гишүүнээс хассаны нэг нь та. Намаасаа гарах гэж байгаа учраас хассан хэрэг үү?

-Намын бага хурлаас дөрвөн гишүүнийг хасахаар шийдвэрлэсэн. Намын дүрмээр бол тухай намаас УИХ-д сонгогдсон гишүүн намын Бага хурлын гишүүн байх зарчимтай. Би өнөөдрийг хүртэл намын гишүүнээрээ байгаа. Энэ асуудалд удирдлагууд яаж хандаж байгаагаас бус, намын бусад гишүүд, надтай хамт байсан намын нөхөдтэйгөө хэлэлцэж байж шийдэх асуудал байсан. Гэтэл бүлгээс гарна, намаас гарна гэдгээ ойлгодоггүй юм уу, эсвэл эндүүрэл гарсан юм уу, намайг өөр намд элссэн гэж ойлгосон уу. Ямар ч гэсэн Бага хурлын гишүүнээс хасах шийдвэр гарсан. Би үүнд их харамс ч байна.

УИХ-ын гишүүн бол ард түмний төлөөлөл, улстөрийн нам гишүүнийг шийтгэнэ гэдэг бол ёс суртахууны хувьд байж болохгүй зүйл.

Би хувь хүн гэхээсээ илүү ард түмний өмнөөс, сонгогч олны төлөөлөл учраас байр сууриа ч гэсэн тэдний өмнөөс илэрхийлдэг байсан. Намын энэ шийдвэр нь намайг сонгосон сонгогч нарт чиглэсэн зохимжгүй алхам хийж байна гэж ойлгож байна. УИХ-ын гишүүн тодорхой шийдвэр гаргаагүй бай-хад ийм шийдвэр гаргана гэдэг хүндэтгэлгүй байгаагийн илрэл гэж би бодож байна. Миний хувьд намаасаа гарах талаар ярихаасаа илүү нэг угшилтай хоёр нам нэгдээсэй гэж хүсдэг.

-Таны хамт зүтгэж явсан гурван гишүүн МАХН-ын гишүүнчлэлээ сэргээн, удирдах ажилтай болсон. Та МАХН-ны гишүүнчлэлээ сэргээх үү?

-Хуучнаар МАХН, одоогийн МАХН, МАН гэдэг нь нэг л түүхтэй,  нэг гаралтай нам. Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа болж явсан эн^ том улстөрийн хүчин хагарна гэдэг тийм сайн зүйл биш. Дараагийн сонгуульд хагарч оролцоод аль нь ч амжилт гаргахгүй. Би анхнаасаа л ийм байр суурьтай байсан одоо ч тийм л байна. Одоо ч би энэ хоёр намыг нэгтгэх, эвсэхийг хүс ч байгаа. Жирийн гишүүд ч тийм бодолтой. Намын зарим удирдлагын алдаатай бодлогоос болж энэ том улс төрийн хүчин сонгуулийн дараа хүнд байдалд битгий ороосой гэж гишүүд дэмжигчид, би ч хүс ч байна.

Сүүлийн үед надад ажиглагдаад байгаа зүйл бол МАН тэрбумтан, бизнесмэнүүд, хөрөнгө мөнгөө үрж ядсан хүмүүсийг дэмжээд байна.

Үүнд би шүүмжлэлтэй хандаж байгаа. Хэрэв нам ийм хүмүүсийг дэмжээд байвал ард түмнээсээ холдох болно. МАН иргэдээ басамжилж, мөнгөөр бүгдийг шийдвэрлэж байна. Боловсон хүчний асуудал, орон нутаг, УИХ-ын сонгуулийн хэлэлцүүлэг дээр ч гэсэн болж байгаа үйл явцууд ерөөсөө л ийм байгаа. Үүнийг нь шүүмжлэхээр намайг нэр дэвшүүлэхгүй байх, Бага хурлаас хасах шийдвэр гаргасан гэж би үзэж байна. УИХ-ын гишүүн өөрийнхөө сонгогчдын дуу хоолой байх ёстой. Шууд дарамтлаад, намаас, намын бүлгээс гаргах, намын бодлогыг дагасангүй гэж болохгүй. Сүүлийн үед УИХ-ын зарим гишүүд өнгөрсөн сонгуулийн амлалт, Ц.Нямдорж сайдыг огцруулах асуудал, уул уурхайн салбар, тэр дундаа Стратегийн ордууд дээр төрийн бодлогоо тодорхойлох шаардлагыг намын бүлэг дэмжлэг өгөөгүй учраас би намын бүлэгт орохгүй гэдгээ мэдэгдсэн. Үүнийг ташаа ойлгоод байх шиг байна. Намаас гарна гэдэг намын анхан шатны үүрт албан ёсоор өргөдлөө өгснөөр шийдэгддэг. Намайг намын Бага хурлаас гаргасан нь намын дүрмээс гажууд зүйл болсон байна. Зарчимгүй, дүрэмгүй алхам хийгдсэн учраас намын гишүүддээ мэдээллэх нь зүйтэй гэж үзэж байна. Намын удирдлагууд бидний хооронд үүссэн зөрчлүүд намын гишүүдэд битгий нөлөөлөөсэй гэж хүс ч байна. Намаасаа гарах бодол алга. Гэхдээ гарах болбол намын бусад гишүүд, нөхөдтэйгөө ярьж байж шийдвэр гаргана.

-Та намаасаа гараагүй юм бол яагаад намынхаа Бага хуралд оролцоогүй юм бэ?

-Ер нь бол Ц.Нямдорж сайдын асуудалд өөрийн байр суурин дээрээ хатуу байна гэдгээ хэлсэн. Тиймээс Бага хуралд оролцоогүй гээд гишүүнээс хасах зүйл байхгүй. Есөн гишүүн хууль зүй, дотоод хэргийн сайдыг огцруулах санал гаргахдаа олон түмэнд бий болсон дургүйцлийг манай нам ойлгож, хариуцлага тооцоосой гэж үзсэн. Хууль зүй, дотоод хэргийн сайдыг огцруулахад би кнопоо дарах хэвээрээ. Хэрэв намаас намайг "Ц.Нямдоржийг огцруулах санал өгсөн учраас намаасаа хөөнө" гэвэл би намаасаа гарна. Харин ямар нэг буруу шийдвэр гаргаагүй байхад намын зүгээс Бага хурлын гишүүнээс татгалзуулах эрх байхгүй.