2012.08.13

Тавантолгойн ордод өдөрт 50 сая литр ус шаардлагатай

Тавантолгойн орд газрын уурхайн эхний ээлжийн олборлолтод шаардлагатай усыг уурхайд урсан орох усаар хангах боломжтой гэж дүгнэжээ. Энэ эх үүсвэр нь хур тунадас болон хөрсний дээд хэсгийн газрын доорх уснаас бүрэлдэх аж. Энэ хоёр эх үүсвэрээр уурхайд хоногтоо 2000 метр куб буюу 2 сая литр ус урсан орж ирэх боломжтой гэж үзжээ. Олборлолтын хэрэгцээг дээрх байдлаар хангаж, харин ундны усны хэрэглээг Балгасын улаан нуурын цэнгэг усны ордоос авч ашиглах ёстой гэх байр суурь ч байгаа аж. Тэгвэл уурхай жилд 30 сая тонн нүүрс олборлох үед өдөр тутам 50 мянган метр куб буюу 50 сая литр ус шаардлагатай гэх урьдчилсан тооцоо гарсан байна. Мөн Тавантолгойн орд газрын ундны болон үйл ажиллагааны бүхий л шат дамжлагын усны хэрэгцээг Балгасын улаан нуураас хангаж магадгүй гэсэн тооцоо ч гарсан байна. Тавантолгойн ордоос баруун урагш 70 км-т байрлах Балгасын улаан нуурын уст үе дунджаар 60-80, зарим газартаа 130 метрийн гунээс эхэлдэг байна.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.