Монгол ахуйг бэлгэдсэн цэцэрлэгт хүрээлэн нээгдэнэ
Найман шарга цэцэрлэгт хүрээлэн ашиглалтанд ороход бэлэн болжээ. Хууль зүйн үндэсний хүрээлэн
2012.08.16

Монгол ахуйг бэлгэдсэн цэцэрлэгт хүрээлэн нээгдэнэ

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн ар талд бас нэгэн цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн болжээ. Иргэдэд монгол омогшил төрүүлж, өөрийн өв соёлоороо бахархах сэтгэгдэл үлдээх зорилготой энэхүү цэцэрлэгийг тохижуулж байгаа аж. Тиймдээ ч «Найман шарга» хэмээх нэрийг өгсөн гэж тохижилтын ажлыг хариуцагч «Парк орчин» компаниас мэдээлсэн юм. 

Мөн талбайд хийгдэж буй тохижилт бүхэн өөрийн утга учрыг агуулж байгаа юм байна. Тухайлбал, монгол гэрийн дөрвөн багана босгож тооно тавьжээ. Талбайг тойруулан найман унага дүрсэлсэн нь содон харагдлаа. Учир нь унага өсч том болоод найман шарга морь болно.

Аливаа зүйл хамгийн багаас эхэлж дэвждэг гэсэн бэлгэдлийг агуулж байгаа гэнэ. «Найман шарга» цэцэрлэгийн тохижилтод 80 орчим сая төгрөг зарцуулж байгаа ажээ.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.