2012.08.20

Өргөдлийн байнгын хороог Р.Бурмаа удирдана

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаан баасан гаригт болж, УИХ-ын гишүүн Р.Бурмааг тус Байнгын хорооны даргаар томилох асуудлыг хэлэлцэн, 100 хувийн саналаар дэмжсэн бол, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Өргөдлийн байнгын хорооны даргаар Р.Бурмааг томилох тухай тогтоолын төслийг 94.8 хувийн саналаар баталлаа. Энэхүү тогтоол батлагдсан өдрөөс хэрэгжиж эхэлжээ. Өргөдлийн байнгын хороог шинээр байгуулснаар иргэд, сонгогчид өөрсдийн бэрхшээл, тулгамдсан асуудлаа УИХ-д хаяглан явуулсны дагуу УИХ судалгаа хийх, шийдвэр гаргах харилцаа илүү өргөжиж байгаа юм.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.