2012.08.08

Нэг сая төгрөгийн олголтын байдлын тухай асуулга тавилаа

Уг асуулгад,

“МАН, Ардчилсан намын 2008 оны сонгуулийн амлалт, 2008-2012 оны хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг биелүүлэх ажлын хүрээнд Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2012 онд хүртээх хишиг хувийн хэмжээг тогтоох тухай УИХ-ын 2011 оны 53 дугаар тогтоол гарсан билээ.

Түүгээр 55-аас дээш насны эмэгтэй, 60-аас дээш насны эрэгтэй, мөн хөгжлийн бэрхшээлтэй 16 хүртэлх насны хүүхэд болон хөдөлмөрийн чадвараа 50-иас дээш хувиар алдсан 16-гаас дээш насны иргэдэд Хүний хөгжил сангаас нэг сая төгрөгийн хишиг хувийг гурав хуваан бэлнээр олгохоор болсон. Гэтэл өнөөдрийг болтол ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд нэг сая төгрөгөө бүрэн авч чадаагүй байна. Иргэд сонгогчдын дийлэнх нь уг асуудлаар УИХ-ын гишүүн надад хандаж байгаа тул Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7,1,13, 33 дугаар зүйлийн 33 дугаар зүйлийн 33,1,2, 33,1,3 дахь заалтыг үндэслэн дараах асуулгыг тавьж байна. Үүнд:

Нэг. Хүний хөгжлийн сангаас бэлнээр олгох нэг сая төгрөгийн олголтын байдал ямар түвшинд байгаа

Хоёр. Иргэдээс ирж байгаа мэдээллээр дээрх мөнгөний олголт газарт бүрт тэгш биш байгаа, зарим дүүргийн иргэд 330,0 мянган төгрөг аваад үлдэгдлийг нь аваагүй байхад зарим газар 670,0 мянган төгрөг авсан байна. Яагаад ийм зөрүүтэй байгаа талаар

Гурав. Үлдэгдэл мөнгийг хэдийд олгох, энэ ажил яагаад хугацаа сунжирч саатаж байгаа, УИХ-ын 53 дугаар тогтоолд заасан хугацаанд энэ мөнгийг олгох талаар Сангийн яамнаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний тухай УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хариуг өгнө үү” гэжээ.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.