Олонхоороо асуудлыг шийдэв
2012.05.21

Олонхоороо асуудлыг шийдэв

Өнөөдөр Төсвийн байнгын хорооны хуралдаан болж, Монгол Улсын 2013 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2014-2015 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийн чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж батлуулахаар шийдвэрлэлээ. Дээрх төслийн анхны хэлэлцүүлгийг өнгөрсөн чуулганы хуралдаанаар хийгээд байсан юм.

Үүний дараа Инновацийн тухай хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, Гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлөх тухай, Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр мөн чуулганы хуралдаанаар эцсийн хэлэлцүүлгийг хийж батлуулахаар шийдвэрлэв.

Энэ удаагийн хуралдаанд тус байнгын хорооны 11 гишүүн оролцож асуудлаа олонхоороо шийдсэн юм.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.