Л.Гансүх, Ц.Нямдоржийг загнав
2012.05.18

Л.Гансүх, Ц.Нямдоржийг загнав

УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс өмнөх хуралдаан үргэлжилж байлаа. Гишүүд хэлэлцэж буй асуудлын талаар саналаа хэлж байх үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж,УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нарын  гишүүд  чуулганы танхимын гол дунд шахам зогсчихоод өөр хоорондоо чанга ярьж эхлэв. Энэ нь УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүн Л.Гансүхэд таалагдсангүй. Тэрбээр “ Бартсуурь аа, Нямдорж оо, чуулган хуралдаж байхад хөлхөлдөөд байх  юм. Суудалдаа суугаач “ хэмээн чангаар загнасан. Харин хэвлэлийнхний өмнө ангийн нөхөртөө загнуулсан Ж.Батсуурь,Ц.Нямдорж нар гэмшсэн царайтай инээвхийлээд суудал тийшээ зүглэсэн юм.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.