Өнөөдөр сонгуулийн товыг зарлана
2012.04.26

Өнөөдөр сонгуулийн товыг зарлана

НЭГ. БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН: 

•1. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 10.30 цагаас "А" танхимд. Хэлэлцэх асуудал: "Улсын Их Хурлын сонгуулийг товлон зарлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл; "Сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл; Улсын Их Хурлын сонгуулийн бэлтгэл ажлын талаарх Сонгуулийн ерөнхий хорооны мэдээлэл.

ХОЁР. ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН: 15.00 цагаас:

"Улсын Их Хурлын сонгуулийг товлон зарлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл; "Сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл; "Зүүн өмнөд Азийн Найрамдал, хамтын ажиллагааны гэрээнд өөрчлөлт оруулах тухай Гуравдугаар протокол"-ыг соёрхон батлах тухай хуулийн төсөл; Монгол Улсын эдийн засаг, санхүү, төсвийн төлөв байдлын талаарх мэдээлэл; Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/;

Усны нөөцийг бохирдлоос хамгаалах, усны бохирдлын хяналтын тухай хуулийн төсөл, Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/; "Хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягт, түүнийг бүртгэх, хадгалах журам батлах тухай" Улсын Их Хурлын 2007 оны 9 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцох тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/; Бусад.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.