Сонгуулийн хуулийн араас эрүүл мэндийн даатгалын асуудал орж ирлээ
2012.04.23

Сонгуулийн хуулийн араас эрүүл мэндийн даатгалын асуудал орж ирлээ

НЭГ. УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГҮҮДИЙН ХУРАЛДААН:

04 дүгээр сарын 23-ны Даваа гарагт:Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан 10.00 цагаас "А" танхимд;

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан 10.00 цагаас "Б" танхимд.

ХОЁР. АЖЛЫН ХЭСГҮҮДИЙН ХУРАЛДААН: 04 дүгээр сарын 23-ны Даваа гарагт: -Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас "Б" танхимд;

-Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ төсөл болон дагалдах бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас "В" танхимд;

-Байгаль орчныг хамгаалах чиглэлийн багц хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд.
Эх сурвалж
УИХ-ын Тамгын газар
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.